FreeBSD хэрэглэгчдэд зориулж график горимоор хангахын тулд X11-г ашигладаг. X11 бол Х Цонхот системийн чөлөөтэй түгээгддэг хувилбар бөгөөд Xorg ба XFree86™-д (болон энд дурдагдаагүй бусад програм хангамжийн багцуудад) хийгдсэн байдаг. FreeBSD-н FreeBSD 5.2.1-RELEASE хувилбарыг оролцуулаад түүнээс өмнөх хувилбаруудад анхдагч суудаг цонхот системийн сервер нь XFree86 төслөөс гаргасан XFree86 байдаг. Харин FreeBSD 5.3-RELEASE хувилбараас эхлээд анхдагч суудаг X11 сервер нь X.Org сангаас гаргасан Xorg болж өөрчлөгдсөн бөгөөд түүний лиценз нь FreeBSD-ийн лицензтэй ижил төсөөтэй билээ. Мөн FreeBSD-д зориулсан худалдаж авч болохоор Х серверүүд байдаг.
Энэ бүлэгт Х11-г хэрхэн суулгаж тохируулах талаар Xorg-н 7.4 хувилбарын хүрээнд ярих болно. XFree86 (өөрөөр хэлбэл XFree86 нь анхдагч Х11 сервер байх үеийн FreeBSD-н хуучин хувилбарууд) эсвэл Xorg-н өмнөх хувилбаруудыг суулгаж тохируулах тухай мэдээллийг FreeBSD-н хуучин гарын авлагуудаас http://docs.FreeBSD.org/doc/ хэсэгт олж уншиж болно.
X11-н дэмждэг дэлгэцтэй холбоотой төхөөрөмжийн талаар Xorg вэб хуудаснаас хараарай.
Энэ бүлгийг уншиж дууссаны дараа та дараах зүйлсийг мэдэх болно:
X Цонхот системийн төрөл бүрийн бүрдлүүд болон тэд хэрхэн хоорондоо хамтарч ажилладаг тухай.
X11-г хэрхэн суулгаж тохируулах.
Төрөл бүрийн цонхот орчныг хэрэглэх.
TrueType® төрлийн үсгийн маягийг X11 дээр хэрхэн хэрэглэх.
Өөрийнхөө системийг график горимд хэрхэн нэвтрэлт хийлгэх тухай (XDM).
Энэ бүлгийг уншихаасаа өмнө та дараах зүйлсийг гүйцэтгэх хэрэгтэй:
Гуравдагчдын бүтээсэн програмыг хэрхэн суулгах тухай мэддэг байх хэрэгтэй (Chapter 4).
Энэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.
FreeBSD-ийн талаар <questions@FreeBSD.org> хаягтай
холбоо барихаасаа өмнө баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал <doc@FreeBSD.org> хаягаар цахим
захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт
байвал <admin@mnbsd.org>
хаягаар цахим захидал явуулна уу.