FreeBSD нь өөрийн хувилбаруудын хооронд байнгын хөгжүүлэлтийн доор оршин тогтнож байдаг. Зарим хүмүүс албан ёсоор гаргасан хувилбаруудыг ашиглах хүсэлтэй байдаг бол зарим хүмүүс хамгийн сүүлийн үеийн хөгжүүлэлтийг дагах сонирхолтой байдаг. Гэхдээ албан ёсны хувилбарууд хүртэл аюулгүй байдлын болоод бусад чухал засваруудаар шинэчлэгдэж байдаг. Ямар хувилбар ашиглаж байгаагаас үл хамаараад FreeBSD нь таны системийг шинэ байлгахад шаардлагатай бүх л хэрэгслүүд болон хувилбар хооронд хялбараар шинэчлэх боломжоор хангадаг. Энэхүү бүлэг нь хөгжүүлэлтийн системийг дагахыг хүсэх эсвэл гаргасан хувилбартай үлдэх эсэхийг шийдэхэд танд туслах болно. Таны системийг шинэчлэхэд зориулсан үндсэн хэрэгслүүдийг бас харуулах болно.
Энэ бүлгийг уншсаны дараа, та дараах зүйлсийг мэдэх болно:
Систем болон портын цуглуулгыг ямар хэрэгслүүд ашиглан шинэчилж болох талаар.
freebsd-update, CVSup, CVS, эсвэл CTM програмуудын тусламжтай өөрийн системийг хэрхэн хамгийн сүүлийн хэлбэрт авчрах талаар.
Суулгагдсан системийн төлвийг мэдэгдэж байгаа сайн хуулбартай хэрхэн харьцуулах талаар.
CVSup эсвэл баримтжуулах порт ашиглан өөрийн баримтуудыг хэрхэн сүүлийн хувилбарт байлгаж байх талаар.
FreeBSD-STABLE болон FreeBSD-CURRENT хөгжүүлэлтийн салбаруудын ялгаа.
Бүх үндсэн системийг make buildworld (гэх мэт) ашиглан хэрхэн дахин бүтээж суулгах талаар.
Энэ бүлгийг уншихаасаа өмнө, та дараах зүйлсийг мэдэх шаардлагатай:
Өөрийн сүлжээний холболтыг зөв тохируулах (Chapter 31).
Нэмэлт гуравдагч програм хангамжуудыг хэрхэн суулгахыг мэдэх (Chapter 4).
Note: Энэ бүлэгт FreeBSD-ийн эхийг авч шинэчлэхийн тулд cvsup тушаалыг ашиглагдсан. Үүнийг хэрэглэхийн тулд net/cvsup-without-gui гэсэн порт буюу багцыг та суулгах хэрэгтэй. Хэрэв та FreeBSD 6.2-RELEASE юм уу эсвэл түүнээс хойшхи хувилбар хэрэглэж байвал үндсэн системийн хэсэг болсон csup(1) тушаалаар үүнийг орлуулж хэрэглэж болно.
Энэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.
FreeBSD-ийн талаар <questions@FreeBSD.org> хаягтай
холбоо барихаасаа өмнө баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал <doc@FreeBSD.org> хаягаар цахим
захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт
байвал <admin@mnbsd.org>
хаягаар цахим захидал явуулна уу.