10.7 SAP® R/3® суулгах нь

Хувь нэмэр болгон оруулсан Холгэр Кипп. Эх хувилбарыг SGML рүү хөрвүүлсэн Валентино Вашетто.

FreeBSD ашиглан SAP® системүүдийг суулгах нь SAP-ийн дэмжих багаар дэмжигддэггүй --тэдгээр нь зөвхөн баталгаажсан тавцангуудын хувьд дэмжлэг санал болгодог.

10.7.1 Оршил

Энэ баримт нь FreeBSD болон Oracle®-ийн суулгалтыг оруулаад Линуксд зориулсан SAP R/3® SystemOracle Database-тэй цуг FreeBSD машин дээр суулгах боломжит аргыг тайлбарлах болно. Хоёр өөр тохиргоог тайлбарлана:

Энэ баримт нь бүх чухал алхмуудыг илүү дэлгэрэнгүй тайлбарлахыг оролддог ч гэсэн Oracle болон SAP R/3-ийн суулгалтын заавруудыг орлох зорилгоор хийгдээгүй юм.

SAP-д зориулсан SAP R/3 Линуксийн хувилбартай ирдэг баримтыг болон Oracle-тай холбоотой асуултууд, Oracle болон SAP OSS-ийн эх үүсвэрүүдийг үзнэ үү.

10.7.2 Програм хангамж

Дараах CD-ROM-ууд нь SAP суулгалтуудад ашиглагддаг:

10.7.2.1 SAP R/3 4.6B, Oracle® 8.0.5

Нэр Дугаар Тайлбар
KERNEL 51009113 SAP Цөм Oracle / Суулгалт / AIX, Линукс, Solaris
RDBMS 51007558 Oracle / RDBMS 8.0.5.X / Линукс
EXPORT1 51010208 IDES / DB-Export / 6 Дискний 1-р Диск
EXPORT2 51010209 IDES / DB-Export / 6 Дискний 2-р Диск
EXPORT3 51010210 IDES / DB-Export / 6 Дискний 3-р Диск
EXPORT4 51010211 IDES / DB-Export / 6 Дискний 4-р Диск
EXPORT5 51010212 IDES / DB-Export / 6 Дискний 5-р Диск
EXPORT6 51010213 IDES / DB-Export / 6 Дискний 6-р Диск

Мөн бид Oracle 8 Сервер (Линуксийн Цөмийн Хувилбар 2.0.33-т зориулсан урьдчилсан хувилбар 8.0.5) CD-г ашигласан ба энэ нь тийм ч шаардлагатай биш бөгөөд бас FreeBSD 4.3-STABLE (4.3 RELEASE-с дөнгөж хэд хоног өнгөрч байсан) хувилбарыг ашигласан.

10.7.2.2 SAP R/3 4.6C SR2, Oracle 8.1.7

Нэр Дугаар Тайлбар
KERNEL 51014004 SAP Цөм Oracle / SAP Цөмийн Хувилбар 4.6D / DEC, Линукс
RDBMS 51012930 Oracle 8.1.7/ RDBMS / Линукс
EXPORT1 51013953 Хувилбар 4.6C SR2 / Export / 4 Дискний 1-р Диск
EXPORT1 51013953 Хувилбар 4.6C SR2 / Export / 4 Дискний 2-р Диск
EXPORT1 51013953 Хувилбар 4.6C SR2 / Export / 4 Дискний 3-р Диск
EXPORT1 51013953 Хувилбар 4.6C SR2 / Export / 4 Дискний 4-р Диск
LANG1 51013954 Хувилбар 4.6C SR2 / Хэл / DE, EN, FR / 3 Дискний 1-р Диск

Суулгахыг хүссэн хэлээс хамаарч хэлний нэмэлт CD-үүд хэрэг болж болох юм. Энд бид DE болон EN (Герман болон Англи) хэлүүдийг ашиглаж байгаа, тийм болохоор зөвхөн хэлний эхний CD хэрэгтэй юм. Тэмдэглэн хэлэхэд бүх дөрвөн EXPORT CD-үүдийн дугаар адил байна. Хэлний гурван CD-үүд бас адил дугаартай байна (энэ нь 4.6B IDES хувилбарын CD дугаарлалтаас өөр юм). Үүнийг бичиж байх үед суулгалт нь FreeBSD 4.5-STABLE (20.03.2002) хувилбар дээр ажиллаж байгаа болно.

10.7.3 SAP тэмдэглэлүүд

SAP R/3-ийг суулгахаасаа өмнө дараах тэмдэглэгээнүүдийг унших хэрэгтэй. Энэ нь бас суулгаж байх явцад ашигтай болох нь тогтоогдсон:

10.7.3.1 SAP R/3 4.6B, Oracle 8.0.5

Дугаар Нэр
0171356 Линукс дээрх SAP програм хангамж: Үндсэн тайлбарууд
0201147 INST: UNIX - Oracle дээрх 4.6C R/3 Inst.
0373203 Шинэчлэл / Шилжүүлэлт Oracle 8.0.5 --> 8.0.6/8.1.6 ЛИНУКС
0072984 Oracle-д зориулсан Digital UNIX 4.0B Хувилбар
0130581 R3SETUP-ийн DIPGNTAB алхам зогсох
0144978 Таны систем зөв суулгагдаагүй байна
0162266 Windows NT / W2K дээрх R3SETUP-д зориулсан асуултууд болон зааврууд

10.7.3.2 SAP R/3 4.6C, Oracle 8.1.7

Дугаар Нэр
0015023 Хүснэгт TCPDB (RSXP0004) (EBCDIC)-г эхлүүлэх
0045619 Хэд хэдэн хэлүүд болон үсгийн хэлбэрүүдтэй R/3
0171356 Линукс дээрх SAP програм хангамж: Үндсэн тайлбарууд
0195603 RedHat 6.1 Enterprise хувилбар: Мэдэгдэж байгаа асуудлууд
0212876 Архивлах шинэ хэрэгсэл SAPCAR
0300900 Линукс: Гаргасан DELL тоног төхөөрөмж
0377187 RedHat 6.2: чухал тэмдэглэгээнүүд
0387074 INST: UNIX дээрх R/3 4.6C SR2 суулгалт
0387077 INST: UNIX - Oracle дээрх R/3 4.6C SR2 Inst.
0387078 UNIX дээрх SAP програм хангамж: OS-ийн хамаарлууд 4.6C SR2

10.7.4 Тоног төхөөрөмжийн шаардлагууд

SAP R/3 System-ийн суулгалтад дараах төхөөрөмжүүд хангалттай. Үйлдвэрлэлийн зорилгоор ашиглахад мэдээж илүү тодорхой хэмжээнүүд шаардлагатай:

Бүрэлдэхүүн 4.6B 4.6C
Процессор 2 x 800MHz Pentium® III 2 x 800MHz Pentium III
Санах ой 1GB ECC 2GB ECC
Хатуу дискний зай 50-60GB (IDES) 50-60GB (IDES)

Үйлдвэрлэлд том кэш, өндөр хурдтай дискний хандалт (SCSI, RAID тоног төхөөрөмжийн хянагч), USV болон ECC-RAM бүхий Xeon™ процессоруудыг ашиглахыг зөвлөдөг. Хатуу дискний их хэмжээний зай нь суулгах явцад 27 GB хэмжээтэй мэдээллийн баазын файлуудыг үүсгэдэг урьдчилан тохируулсан IDES системээс болдог. Энэ зай нь эхний үйлдвэрлэлийн систем болон програмын өгөгдлүүдэд бас хангалттай байдаг.

10.7.4.1 SAP R/3 4.6B, Oracle 8.0.5

Дараах тоног төхөөрөмж ашиглагдсан: 2 ширхэг 800 MHz Pentium III процессор бүхий хоёр процессор суулгаж болох хавтан, 29160 Ultra160 SCSI адаптер (40/80 GB DLT соронзон хальсны хөтөч болон CDROM-д хандахын тулд) Mylex® AcceleRAID™ (2 суваг, 32 MB RAM-тай firmware 6.00-1-00) ашиглагдсан. Mylex RAID хянагч уруу хоёр 17 GB хатуу диск (толин тусгал хийгдсэн) болон дөрвөн 36 GB хатуу диск (RAID түвшин 5) залгагдсан болно.

10.7.4.2 SAP R/3 4.6C, Oracle 8.1.7

Энэ суулгалтад DellPowerEdge™ 2500 ашиглагдсан: хоёр 1000 MHz Pentium III процессор (256 kB Кэш) бүхий хоёр процессор суулгаж болох хавтан, 2 GB PC133 ECC SDRAM, 128 MB санах ойтой PERC/3 DC PCI RAID Хянагч болон EIDE DVD-ROM хөтөч ашиглагдсан. RAID хянагч уруу хоёр 18 GB хатуу диск (толин тусгал хийгдсэн) болон дөрвөн 36 GB хатуу диск (RAID түвшин 5) залгагдсан болно.

10.7.5 FreeBSD-ийн суулгалт

Та эхлээд FreeBSD суулгах хэрэгтэй. Үүнийг хийх хэд хэдэн арга байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг Section 2.13-с уншина уу.

10.7.5.1 Дискний дүр зураг

Хялбар байлгахын тулд ижил дискний байршлыг SAP R/3 46B болон SAP R/3 46C SR2 суулгалтад хэрэглэсэн. Суулгалт өөр өөр тоног төхөөрөмжин (/dev/da болон /dev/amr, тэгэхээр хэрэв AMI MegaRAID®-г ашиглаж байгаа бол /dev/da0s1a-ийн оронд /dev/amr0s1a-г харах болно) дээр хийгдсэн болохоор зөвхөн төхөөрөмжийн нэрс өөрчлөгдсөн:

Файлын систем Хэмжээ (1k-блок) Хэмжээ (GB) Холбогдсон газар
/dev/da0s1a 1.016.303 1 /
/dev/da0s1b   6 swap
/dev/da0s1e 2.032.623 2 /var
/dev/da0s1f 8.205.339 8 /usr
/dev/da1s1e 45.734.361 45 /compat/linux/oracle
/dev/da1s1f 2.032.623 2 /compat/linux/sapmnt
/dev/da1s1g 2.032.623 2 /compat/linux/usr/sap

Урьдаар Mylex юм уу эсвэл PERC/3 RAID програм хангамжаар хоёр логик хөтчийг тохируулж эхлүүлэх хэрэгтэй. Програм хангамж нь BIOS-ийн ачаалах үед эхлүүлэгдэж болдог.

Энэхүү дискний байршил нь SAP-ийн зөвлөдгөөс шал ондоо байгааг санаарай. SAP нь Oracle дэд сангуудыг (болон бусад заримыг) тусад нь холбохыг санал болгодог -- бид хялбар байх үүднээс тэдгээрийг жинхэнэ дэд сангууд маягаар үүсгэхээр шийдсэн юм.

10.7.5.2 make world болон шинэ цөм

Хамгийн сүүлийн -STABLE эхийг татаж авах хэрэгтэй. Өөрийн цөмийн тохиргооны файлаа тохируулсны дараа ертөнц болон өөрийн өөрчилсөн цөмөө дахин бүтээх хэрэгтэй. Энд та бас SAP R/3 болон Oracle-ийн шаарддаг цөмийн параметрүүдийг оруулах хэрэгтэй.

10.7.6 Линуксийн орчныг суулгах

10.7.6.1 Линуксийн үндсэн системийн суулгах

Эхлээд linux_base портыг суулгах хэрэгтэй (root эрхээр):

# cd /usr/ports/emulators/linux_base-fc4
# make install distclean

10.7.6.2 Линуксийн хөгжүүлэлтийн орчинг суулгах

Section 10.6-д дурдсаны дагуу FreeBSD дээр Oracle-г суулгахыг хүсэж байгаа бол Линуксийн хөгжүүлэлтийн орчин хэрэгтэй:

# cd /usr/ports/devel/linux_devtools
# make install distclean

Линуксийн хөгжүүлэлтийн орчин зөвхөн SAP R/3 46B IDES суулгалтад зориулагдан суугдсан. Oracle DB нь FreeBSD систем дээр дахин холбоос хийгдээгүй бол энэ нь шаардлагагүй юм. Линукс системээс Oracle-ийн tar бөмбөгийг ашиглаж байгаа тохиолдол нь энэ юм.

10.7.6.3 Шаардлагатай RPM-үүдийг суулгах

R3SETUP програмыг эхлүүлэхийн тулд PAM дэмжлэг хэрэгтэй. FreeBSD 4.3-STABLE дээрх эхний SAP суулгалтын үед бид PAM-ийг шаардлагатай бүх багцуудтай нь суулгахыг оролдсон бөгөөд эцэст нь PAM багцын суулгалтыг хийсэн юм. Үүний дүнд энэ нь ажилласан. SAP R/3 4.6C SR2-ийн хувьд бид PAM RPM-ийн суулгалтыг шууд хийсэн ба энэ нь бас ажилласан юм. Тийм болохоор хамааралтай багцууд хэрэггүй байх:

# rpm -i --ignoreos --nodeps --root /compat/linux --dbpath /var/lib/rpm \
pam-0.68-7.i386.rpm

Oracle 8.0.5-ийн хувьд ухаалаг агентийг ажиллуулахын тулд бид RedHat Tcl багц tcl-8.0.5-30.i386.rpm-г суулгах хэрэгтэй болсон (тэгэхгүй бол Oracle-г суулгах явцад дахин холбоос үүсгэлт ажиллахгүй болно). Oracle-ийн дахин холбоос үүсгэлтийн талаар бусад зарим асуудлууд байдаг боловч энэ нь FreeBSD-тэй холбоотой биш Oracle Линуксийн асуудал юм.

10.7.6.4 Зарим нэгэн нэмэлт зөвлөмжүүд

linprocfs/etc/fstab уруу нэмэх нь сайн санаа байж болох бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг linprocfs(5) гарын авлагын хуудаснаас үзнэ үү. Тохируулах өөр нэг параметр нь /etc/sysctl.conf-д хийгддэг kern.fallback_elf_brand=3 тохиргоо юм.

10.7.7 SAP R/3 орчинг үүсгэх

10.7.7.1 Шаардлагатай файлын системүүд болон холболтын цэгүүдийг үүсгэх

Хялбар суулгалтын хувьд дараах файлын системүүдийг үүсгэхэд хангалттай:

холбох цэг хэмжээ GB
/compat/linux/oracle 45 GB
/compat/linux/sapmnt 2 GB
/compat/linux/usr/sap 2 GB

Зарим нэгэн холбоосуудыг бас үүсгэх шаардлагатай. Тэгэхгүй бол SAP суулгагч холбоосуудыг шалгаж гомдоллох болно:

# ln -s /compat/linux/oracle /oracle
# ln -s /compat/linux/sapmnt /sapmnt
# ln -s /compat/linux/usr/sap /usr/sap

Суулгалтын явц дахь болзошгүй алдааны мэдэгдэл (энд Систем PRD болон SAP R/3 4.6C SR2 суулгалттай цуг):

INFO 2002-03-19 16:45:36 R3LINKS_IND_IND SyLinkCreate:200
    Checking existence of symbolic link /usr/sap/PRD/SYS/exe/dbg to
    /sapmnt/PRD/exe. Creating if it does not exist...

WARNING 2002-03-19 16:45:36 R3LINKS_IND_IND SyLinkCreate:400
    Link /usr/sap/PRD/SYS/exe/dbg exists but it points to file
    /compat/linux/sapmnt/PRD/exe instead of /sapmnt/PRD/exe. The
    program cannot go on as long as this link exists at this
    location. Move the link to another location.

ERROR 2002-03-19 16:45:36 R3LINKS_IND_IND Ins_SetupLinks:0
    can not setup link '/usr/sap/PRD/SYS/exe/dbg' with content
    '/sapmnt/PRD/exe'

10.7.7.2 Хэрэглэгчид болон сангуудыг үүсгэх

SAP R/3-д хоёр хэрэглэгч болон гурван бүлэг хэрэгтэй. Хэрэглэгчийн нэрс гурван үсгээс тогтох SAP системийн ID-с (SID) хамаарна. Эдгээр SID-үүдийн зарим нь SAP-р нөөцлөгдсөн (жишээ нь SAP болон NIX. Бүрэн жагсаалтын талаар дэлгэрэнгүйг SAP-ийн баримтаас үзнэ үү). IDES суулгалтын хувьд бид IDS-г 4.6C SR2 суулгалтын хувьд систем нь үйлдвэрлэлийн хэрэглээнд зориулагдсан болохоор PRD-г ашигласан. Тиймээс бид дараах бүлгүүдтэй байна (бүлгийн ID-ууд өөр байж болох бөгөөд эдгээр нь ердөө л бидний суулгалтандаа ашигласан утгууд юм):

бүлгийн ID бүлгийн нэр тайлбар
100 dba Data Base Administrator буюу Өгөгдлийн Баазын Администратор
101 sapsys SAP Систем
102 oper Өгөгдлийн Баазын Оператор

Анхдагч Oracle суулгалтын хувьд зөвхөн dba бүлэг ашиглагдана. oper бүлэг маягаар dba бүлгийг бас зарим нь ашигладаг (илүү мэдээллийг Oracle болон SAP баримтаас үзнэ үү).

Бидэнд бас дараах хэрэглэгчид хэрэгтэй:

хэрэглэгчийн ID хэрэглэгчийн нэр ерөнхий нэр бүлэг нэмэлт бүлгүүд тайлбар
1000 idsadm/prdadm sidadm sapsys oper SAP администратор
1002 oraids/oraprd orasid dba oper Oracle администратор

adduser(8)-ээр хэрэглэгчид нэмэх нь “SAP администратор”ын хувьд дараах (бүрхүүл болон гэрийн сан гэдгийг санаарай) оруулгуудыг шаарддаг:

Name: sidadm
Password: ******
Fullname: SAP Administrator SID
Uid: 1000
Gid: 101 (sapsys)
Class:
Groups: sapsys dba
HOME: /home/sidadm
Shell: bash  (/compat/linux/bin/bash)

бөгөөд “Oracle администратор”ын хувьд:

Name: orasid 
Password: ****** 
Fullname: Oracle Administrator SID
Uid: 1002 
Gid: 100 (dba) 
Class: 
Groups: dba 
HOME: /oracle/sid 
Shell: bash  (/compat/linux/bin/bash)

dba болон oper бүлгүүдийг хоёуланг та ашиглаж байгаа бол энэ нь бас oper бүлгийг оруулсан байх ёстой.

10.7.7.3 Сангуудыг үүсгэх

Эдгээр сангууд нь тусдаа файлын системүүд маягаар ихэвчлэн үүсгэгддэг. Таны шаардлагуудаас энэ нь шууд хамаарах юм. Тэдгээр нь бүгд нэг RAID 5 дээр байрлаж байгаа болохоор бид тэдгээрийг энгийн сангууд маягаар үүсгэхээр сонгосон юм:

Эхлээд бид зарим сангуудын эзэмшигчид болон эрхүүдийг тохируулна (root хэрэглэгчээр):

# chmod 775 /oracle
# chmod 777 /sapmnt
# chown root:dba /oracle
# chown sidadm:sapsys /compat/linux/usr/sap
# chmod 775 /compat/linux/usr/sap

Дараа нь бид сангуудыг orasid хэрэглэгчээр үүсгэнэ. Эдгээр нь бүгдээрээ /oracle/SID-ийн дэд сангууд байх болно:

# su - orasid
# cd /oracle/SID
# mkdir mirrlogA mirrlogB origlogA origlogB
# mkdir sapdata1 sapdata2 sapdata3 sapdata4 sapdata5 sapdata6
# mkdir saparch sapreorg
# exit

Oracle 8.1.7 суулгалтын хувьд зарим нэгэн нэмэлт сангууд хэрэгтэй:

# su - orasid
# cd /oracle
# mkdir 805_32
# mkdir client stage
# mkdir client/80x_32
# mkdir stage/817_32
# cd /oracle/SID
# mkdir 817_32

Note: client/80x_32 сан яг энэ нэртэйгээр ашиглагддаг. x-г ямар нэгэн тоо юм уу эсвэл өөр зүйлээр битгий солиорой.

Гурав дахь шатанд бид sidadm хэрэглэгчээр сангуудыг үүсгэнэ:

# su - sidadm
# cd /usr/sap
# mkdir SID
# mkdir trans
# exit

10.7.7.4 /etc/services файл дахь оруулгууд

SAP R/3 нь /etc/services файлд зарим нэгэн оруулгуудыг шаарддаг бөгөөд FreeBSD дээр суулгаж байх явцад зөвөөр тохируулагддаггүй. Дараах оруулгуудыг нэмнэ үү (танд хамгийн багадаа тохиолдлын дугаартай тохирох оруулгууд хэрэгтэй. Энэ тохиолдолд 00 байна. Бүх оруулгуудыг 00-с эхлээд 99 хүртэл dp, gw, sp болон ms-т зориулж нэмэх нь аюулгүй юм). Хэрэв та SAProuter юм уу эсвэл SAP OSS-т хандах хэрэгтэй болвол танд бас 99 хэрэгтэй болох бөгөөд учир нь порт 3299 нь систем дээрх SAProuter процессийн хувьд ихэвчлэн ашиглагддаг:

sapdp00    3200/tcp # SAP Dispatcher.      3200 + Instance-Number
sapgw00  3300/tcp # SAP Gateway.         3300 + Instance-Number
sapsp00  3400/tcp #                      3400 + Instance-Number
sapms00  3500/tcp #                      3500 + Instance-Number
sapmsSID 3600/tcp # SAP Message Server.  3600 + Instance-Number
sapgw00s   4800/tcp # SAP Secure Gateway   4800 + Instance-Number

10.7.7.5 Шаардлагатай локалууд

SAP нь анхдагч RedHat суулгацад байдаггүй хоёр локалыг хамгийн багадаа шаарддаг. SAP нь шаардлагатай RPM-үүдийг тэдгээрийн FTP серверээс (хэрэв та OSS хандалттай үйлчлүүлэгч бол энэ нь хандах боломжтой байна) татаж авах боломжтойгоор санал болгодог. Хэрэгтэй RPM-үүдийн жагсаалтын талаар 0171356 тэмдэглэгээг үзнэ үү.

Ердөө л тохирох холбоосуудыг (жишээ нь de_DE болон en_US-с) үүсгэх бас боломжтой байдаг боловч бид үүнийг үйлдвэрлэлийн систем дээр зөвлөдөггүй (гэхдээ энэ нь IDES системтэй одоогоор ямар ч асуудалгүй ажилласан). Дараах локалууд хэрэгтэй:

de_DE.ISO-8859-1
en_US.ISO-8859-1

Үүнтэй адил холбоосуудыг үүсгэнэ:

# cd /compat/linux/usr/share/locale
# ln -s de_DE de_DE.ISO-8859-1
# ln -s en_US en_US.ISO-8859-1

Хэрэв тэдгээр нь байхгүй бол суулгацын явцад зарим асуудлууд гарах болно. Хэрэв эдгээрийг тэгээд дараа нь (зөрчиж байгаа алхмуудын STATUSOK болгон CENTRDB.R3S файлд тохируулж) дахин орхигдуулбал зарим нэг нэмэлт оролдлогогүйгээр SAP систем уруу нэвтрэн орох боломжгүй болно.

10.7.7.6 Цөмийг тааруулах

SAP R/3 системүүд нь маш их эх үүсвэрүүд шаарддаг. Тийм болохоор бид дараах параметрүүдийг цөмийн тохиргооны файлд нэмсэн билээ:

# Set these for memory pigs (SAP and Oracle):
options MAXDSIZ="(1024*1024*1024)"
options DFLDSIZ="(1024*1024*1024)"
# System V options needed.
options SYSVSHM #SYSV-style shared memory
options SHMMAXPGS=262144 #max amount of shared mem. pages
#options SHMMAXPGS=393216 #use this for the 46C inst.parameters
options SHMMNI=256 #max number of shared memory ident if.
options SHMSEG=100 #max shared mem.segs per process
options SYSVMSG #SYSV-style message queues 
options MSGSEG=32767 #max num. of mes.segments in system 
options MSGSSZ=32 #size of msg-seg. MUST be power of 2
options MSGMNB=65535 #max char. per message queue
options MSGTQL=2046 #max amount of msgs in system
options SYSVSEM #SYSV-style semaphores 
options SEMMNU=256 #number of semaphore UNDO structures
options SEMMNS=1024 #number of semaphores in system
options SEMMNI=520 #number of semaphore identifiers
options SEMUME=100       #number of UNDO keys

SAP-с ирсэн баримтан дээр хамгийн бага утгуудыг заасан байдаг. Линуксд зориулсан тайлбар байдаггүй учраас илүү мэдээллийг HP-UX хэсгээс (32-бит) үзнэ үү. 4.6C SR2 суулгацад зориулсан систем нь илүү их гол санах ойтой болохоор хуваалцсан сегмент нь SAP болон Oracle-ийн хувьд илүү том байж болох юм. Тийм болохоор илүү их тооны хуваалцсан санах ойн хуудсуудыг сонгох хэрэгтэй.

Note: i386™ дээрх FreeBSD-ийн анхдагч суулгалтад MAXDSIZ болон DFLDSIZ-г хамгийн ихдээ 1 GB болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол “ORA-27102: out of memory” болон “Linux Error: 12: Cannot allocate memory” зэрэг хачирхалтай алдаанууд гарч болзошгүй юм.

10.7.8 SAP R/3-г суулгах

10.7.8.1 SAP CDROM-уудыг бэлтгэх

Суулгалтын явцад олон CDROM-уудыг холбож, салгах болдог. Таныг олон CDROM хөтчүүдтэй гэж үзвэл та тэдгээрийг бүгдийг холбож болох юм. Бид CDROM-уудын агуулгыг харгалзах сангуудад хуулахаар шийдсэн юм:

/oracle/SID/sapreorg/cd-name

Энд байгаа cd-name нь 4.6B/IDES суулгацын хувьд KERNEL, RDBMS, EXPORT1, EXPORT2, EXPORT3, EXPORT4, EXPORT5 болон EXPORT6 дискнүүдийн аль нэг бөгөөд 4.6C SR2 суулгацын хувьд KERNEL, RDBMS, DISK1, DISK2, DISK3, DISK4 болон LANG дискнүүдийн аль нэг байна. Холбогдсон CD-үүд дээрх бүх файлын нэрс томоор байх ёстой, аль эсвэл холболт хийхдээ -g тохируулгыг ашиглах хэрэгтэй. Тийм болохоор дараах тушаалуудыг ашиглах хэрэгтэй:

# mount_cd9660 -g /dev/cd0a /mnt
# cp -R /mnt/* /oracle/SID/sapreorg/cd-name
# umount /mnt

10.7.8.2 Суулгалтын скриптийг ажиллуулах

Эхлээд та install санг бэлдэх хэрэгтэй:

# cd /oracle/SID/sapreorg
# mkdir install
# cd install

Тэгээд суулгах скрипт эхлэх бөгөөд бүх холбоотой файлуудыг install сан уруу хуулах болно:

# /oracle/SID/sapreorg/KERNEL/UNIX/INSTTOOL.SH

IDES суулгац (4.6B) нь бүрэн өөрчлөн тохируулагдсан SAP R/3 үзүүлэх системтэй ирдэг болохоор гурван EXPORT CD-ний оронд зургаа байдаг. Энэ үед суулгах загвар CENTRDB.R3S нь IDES төв тохиолдолд зориулагдаагүй харин стандарт төв тохиолдлын (R/3 болон мэдээллийн бааз) хувьд зориулагдсан байх учраас EXPORT1 сангийн харгалзах CENTRDB.R3S файлыг хуулах хэрэгтэй бөгөөд тэгэхгүй бол R3SETUP тушаал зөвхөн гурван EXPORT CD-г асуух болно.

Шинэ SAP 4.6C SR2 хувилбар дөрвөн EXPORT CD-тэй ирдэг. Суулгалтын алхмуудыг хянадаг параметрийн файл нь CENTRAL.R3S байна. Өмнөх хувилбаруудтай харьцуулах юм бол мэдээллийн баазтай эсвэл баазгүй төв тохиолдолд зориулагдсан суулгалтын тусдаа загвар байдаггүй. SAP нь мэдээллийн баазын суулгацад зориулж тусдаа загвар ашиглаж байна. Суулгалтыг дараа нь дахин эхлүүлэхийн тулд анхны файлтай дахин эхлүүлэх нь хангалттай байдаг.

Суулгалтын үед болон дараа SAP нь hostname тушаалаас бүрэн танигдсан домэйн нэрийг биш зөвхөн компьютерийн нэрийг буцаахыг шаарддаг. Хостын нэрийг тааруулах юм уу эсвэл orasid болон sidadm (болон root хэрэглэгчээр хийсэн суулгалтын алхмуудын үед ядаж root) хэрэглэгчдэд зориулж alias hostname='hostname -s' тушаалаар alias буюу өөр нэрийг тохируулах хэрэгтэй. SAP суулгацын үед суулгагдсан хоёр хэрэглэгчийн .profile болон .login файлуудыг тааруулах боломж бас байдаг.

10.7.8.3 R3SETUP 4.6B-г эхлүүлнэ

LD_LIBRARY_PATH зөв тохируулагдсан эсэхийг шалгаарай:

# export LD_LIBRARY_PATH=/oracle/IDS/lib:/sapmnt/IDS/exe:/oracle/805_32/lib

Суулгалтын сангаас R3SETUP тушаалыг root эрхээр эхлүүлнэ:

# cd /oracle/IDS/sapreorg/install
# ./R3SETUP -f CENTRDB.R3S

Дараа нь скрипт зарим асуултууд асууна (хаалтанд анхдагчид байх бөгөөд оролт үүний дараа хийгдэнэ):

Асуулт Анхдагч Оролт
Enter SAP System ID [C11] IDSEnter
Enter SAP Instance Number [00] Enter
Enter SAPMOUNT Directory [/sapmnt] Enter
Enter name of SAP central host [troubadix.domain.de] Enter
Enter name of SAP db host [troubadix] Enter
Select character set [1] (WE8DEC) Enter
Enter Oracle server version (1) Oracle 8.0.5, (2) Oracle 8.0.6, (3) Oracle 8.1.5, (4) Oracle 8.1.6   1Enter
Extract Oracle Client archive [1] (Yes, extract) Enter
Enter path to KERNEL CD [/sapcd] /oracle/IDS/sapreorg/KERNEL
Enter path to RDBMS CD [/sapcd] /oracle/IDS/sapreorg/RDBMS
Enter path to EXPORT1 CD [/sapcd] /oracle/IDS/sapreorg/EXPORT1
Directory to copy EXPORT1 CD [/oracle/IDS/sapreorg/CD4_DIR] Enter
Enter path to EXPORT2 CD [/sapcd] /oracle/IDS/sapreorg/EXPORT2
Directory to copy EXPORT2 CD [/oracle/IDS/sapreorg/CD5_DIR] Enter
Enter path to EXPORT3 CD [/sapcd] /oracle/IDS/sapreorg/EXPORT3
Directory to copy EXPORT3 CD [/oracle/IDS/sapreorg/CD6_DIR] Enter
Enter path to EXPORT4 CD [/sapcd] /oracle/IDS/sapreorg/EXPORT4
Directory to copy EXPORT4 CD [/oracle/IDS/sapreorg/CD7_DIR] Enter
Enter path to EXPORT5 CD [/sapcd] /oracle/IDS/sapreorg/EXPORT5
Directory to copy EXPORT5 CD [/oracle/IDS/sapreorg/CD8_DIR] Enter
Enter path to EXPORT6 CD [/sapcd] /oracle/IDS/sapreorg/EXPORT6
Directory to copy EXPORT6 CD [/oracle/IDS/sapreorg/CD9_DIR] Enter
Enter amount of RAM for SAP + DB   850Enter (in Megabytes)
Service Entry Message Server [3600] Enter
Enter Group-ID of sapsys [101] Enter
Enter Group-ID of oper [102] Enter
Enter Group-ID of dba [100] Enter
Enter User-ID of sidadm [1000] Enter
Enter User-ID of orasid [1002] Enter
Number of parallel procs [2] Enter

Хэрэв та CD-үүдийг өөр байрлалууд уруу хуулаагүй бол SAP суулгагч хэрэгтэй CD-гээ (CD дээрх LABEL.ASC файлаар танигддаг) олж чадахгүй бөгөөд танаас CD-г хийн холбож холбох цэгийг оруулахыг асуух болно.

CENTRDB.R3S нь алдаатай байж болох юм. Бидний тохиолдолд энэ нь EXPORT4 CD-г дахин хүсэх боловч зөв түлхүүрийг үзүүлсэн (6_LOCATION, дараа нь 7_LOCATION гэх мэт.), тэгэхээр зөв утгуудыг оруулан үргэлжлүүлж болох юм.

Доор дурдсан зарим асуудлуудыг тооцохгүй юм бол бүгд Oracle мэдээллийн баазын програм хангамжийг суулгах хэрэгтэй болох хүртэл шулуун явах ёстой.

10.7.8.4 R3SETUP 4.6C SR2-г эхлүүлнэ

LD_LIBRARY_PATH зөв тохируулагдсан эсэхийг шалгаарай. Энэ нь Oracle 8.0.5-тай 4.6B суулгацаас өөр утга байна:

# export LD_LIBRARY_PATH=/sapmnt/PRD/exe:/oracle/PRD/817_32/lib

Суулгалтын сангаас R3SETUP тушаалыг root хэрэглэгчээр эхлүүлнэ:

# cd /oracle/PRD/sapreorg/install
# ./R3SETUP -f CENTRAL.R3S

Дараа нь скрипт зарим асуултууд асууна (хаалтанд анхдагчид байх бөгөөд оролт үүний дараа хийгдэнэ):

Асуулт Анхдагч Оролт
Enter SAP System ID [C11] PRDEnter
Enter SAP Instance Number [00] Enter
Enter SAPMOUNT Directory [/sapmnt] Enter
Enter name of SAP central host [majestix] Enter
Enter Database System ID [PRD] PRDEnter
Enter name of SAP db host [majestix] Enter
Select character set [1] (WE8DEC) Enter
Enter Oracle server version (2) Oracle 8.1.7   2Enter
Extract Oracle Client archive [1] (Yes, extract) Enter
Enter path to KERNEL CD [/sapcd] /oracle/PRD/sapreorg/KERNEL
Enter amount of RAM for SAP + DB 2044 1800Enter (in Megabytes)
Service Entry Message Server [3600] Enter
Enter Group-ID of sapsys [100] Enter
Enter Group-ID of oper [101] Enter
Enter Group-ID of dba [102] Enter
Enter User-ID of oraprd [1002] Enter
Enter User-ID of prdadm [1000] Enter
LDAP support   3Enter (no support)
Installation step completed [1] (continue) Enter
Choose installation service [1] (DB inst,file) Enter

Суулгалтын явцад OSUSERDBSID_IND_ORA (orasid хэрэглэгчийг үүсгэх) үе болон OSUSERSIDADM_IND_ORA (sidadm хэрэглэгчийг үүсгэх) үед хэрэглэгчдийг үүсгэхэд алдаа өгч байна.

Доор дурдсан зарим асуудлуудыг тооцохгүй юм бол бүгд Oracle мэдээллийн баазын програм хангамжийг суулгах хэрэгтэй болох хүртэл шулуун явах ёстой.

10.7.9 Oracle 8.0.5-г суулгах

Линукс болон Oracle DB-ийн болзошгүй асуудлуудын талаар харгалзах SAP-ийн тэмдэглэгээнүүд болон Oracle-ийн Readme файлуудыг үзнэ үү. Бүх асуудлуудын ихэнх нь нийцгүй сангуудаас болдог.

Oracle суулгах тухай дэлгэрэнгүй мэдээллийг Oracle суулгах нь бүлгээс лавлана уу.

10.7.9.1 Oracle 8.0.5-г orainst-ээр суулгах

Хэрэв Oracle 8.0.5 ашиглагдах болвол амжилттай дахин холбоход зарим нэмэлт сангууд хэрэгтэй. Oracle 8.0.5 нь хуучин glibc-тэй (RedHat 6.0) холбогдсон байдаг болохоор тэр юм. Гэхдээ RedHat 6.1 нь шинэ glibc ашигладаг. Тэгэхээр холболт ажиллахыг баталгаажуулахын тулд та дараах нэмэлт багцуудыг суулгах хэрэгтэй:

  • compat-libs-5.2-2.i386.rpm

  • compat-glibc-5.2-2.0.7.2.i386.rpm

  • compat-egcs-5.2-1.0.3a.1.i386.rpm

  • compat-egcs-c++-5.2-1.0.3a.1.i386.rpm

  • compat-binutils-5.2-2.9.1.0.23.1.i386.rpm

Цаашхи мэдээллийн талаар харгалзах SAP-ийн тэмдэглэгээнүүд болон Oracle-ийн Readme файлуудыг үзнэ үү. Хэрэв энэ нь сонголт биш бол (суулгах явцад бидэнд үүнийг шалгах хангалттай хугацаа байгаагүй) анхны хоёртын файлууд юм уу эсвэл анхны RedHat системээс дахин холбогдсон хоёртын файлуудыг ашиглаж болох юм.

Ухаалаг агентийг эмхэтгэхийн тулд RedHat Tcl багц суулгагдсан байх ёстой. Хэрэв та tcl-8.0.3-20.i386.rpm файлыг авч чадахгүй байгаа бол RedHat 6.1-д зориулагдсан tcl-8.0.5-30.i386.rpm зэрэг шинэ бас байж болох юм.

Дахин холбохоос бусдаараа суулгалт нь шулуухан юм:

# su - oraids
# export TERM=xterm
# export ORACLE_TERM=xterm
# export ORACLE_HOME=/oracle/IDS
# cd $ORACLE_HOME/orainst_sap
# ./orainst

Програм хангамж суулгагдах хүртэл бүх дэлгэц дээр байгааг Enter дарж баталгаажуулах хэрэгтэй. Гэхдээ Oracle On-Line Text Viewer гэдгийг сонгосноо болиулах хэрэгтэй, учир нь энэ нь Линукс дээр байдаггүй. Oracle дараа нь байгаа gcc, egcs болон i386-redhat-linux-gcc -үүдийн оронд i386-glibc20-linux-gcc-ээр дахин холбогдохыг хүсдэг.

Хугацаанаас болоод бид Oracle 8.0.5 PreProduction хувилбарын хоёртын файлуудыг ашиглахаар шийдсэн юм. Учир нь тэр үед RDBMS CD-ээс хувилбарыг ажиллуулах эхний оролдлого амжилтгүй болсон, бас зөв RPM-үүдийг олж тэдгээрт хандах нь аймшгийн хар дарсан зүүд шиг байсан зэргээс болсон юм.

10.7.9.2 Линуксд (Цөм 2.0.33) зориулсан Oracle 8.0.5 Pre-production Release-г суулгах

Энэ суулгалт нь их амархан. CD-г холбож суулгагчийг эхлүүлнэ. Энэ нь Oracle-ийн гэрийн сангийн байрлалыг асуух бөгөөд бүх хоёртын файлуудыг тэнд хуулах болно. Гэхдээ бид өөрсдийн өмнөх RDBMS суулгалтын файлуудын үлдэгдлүүдийг устгаагүй болно.

Дараа нь Oracle мэдээллийн баазыг ямар ч асуудалгүйгээр эхлүүлж болно.

10.7.10 Oracle 8.1.7 Линуксийн tar бөмбөгийг суулгах

Линукс систем дээрх суулгалтын сангаас үүсгэсэн oracle81732.tgz tar бөмбөгөө аваад /oracle/SID/817_32/ уруу буцааж задлах хэрэгтэй.

10.7.11 SAP R/3-ийн суулгацыг үргэлжлүүлэх

Эхлээд idsamd (sidadm) болон oraids (orasid) хэрэглэгчдийн орчны тохиргоонуудыг шалгах хэрэгтэй. Тэдгээр нь одоо бүгд hostname тушаалыг ашиглаж байгаа .profile, .login болон .cshrc файлуудтай байх ёстой. Системийн хостын нэр бүрэн танигдах нэр бол та hostname тушаалыг hostname -s тушаалаар бүх гурван файл дотор өөрчлөх хэрэгтэй.

10.7.11.1 Мэдээллийн баазыг дуудах

Дараа нь R3SETUP тушаалыг дахин эхлүүлэх юм уу эсвэл үргэлжлүүлж болно (гарахыг сонгосон эсэхээс хамаарч). R3SETUP нь дараа нь хүснэгтийн талбаруудыг үүсгэж өгөгдлийг (46B IDES-ийн хувьд EXPORT1-с EXPORT6, 46C-ийн хувьд DISK1-с DISK4) мэдээллийн бааз уруу R3load тушаалаар дуудна.

Мэдээллийн бааз дуудагдаж дууссаны дараа (хэдэн цаг болж болно) зарим нууц үгсийг асуудаг. Тест суулгалтуудад хүн бүхний мэддэг анхдагч нууц үгсийг ашиглаж болох юм (хэрэв аюулгүй байдал чухал бол өөрийг ашиглаарай!):

Асуулт Оролт
Enter Password for sapr3 sapEnter
Confirum Password for sapr3 sapEnter
Enter Password for sys change_on_installEnter
Confirm Password for sys change_on_installEnter
Enter Password for system managerEnter
Confirm Password for system managerEnter

Энэ үед бид 4.6B суулгаж байх явцад dipgntab тушаалын хувьд цөөн асуудлуудтай тулгарсан.

10.7.11.2 Сонсогч

Oracle сонсогчийг orasid хэрэглэгчээр дараах маягаар эхлүүлнэ:

% umask 0; lsnrctl start

Тэгэхгүй бол сокетууд нь зөв зөвшөөрлүүдгүй байх учраас ORA-12546 алдааг та харж болох юм. SAP Тэмдэглэгээ 072984-г үзнэ үү.

10.7.11.3 MNLS хүснэгтүүдийг шинэчлэх

Хэрэв та Latin-1 биш хэлүүдийг SAP систем уруу импорт хийхээр төлөвлөж байгаа бол Multi National Language Support хүснэгтүүд буюу Олон Үндэстний Хэлний Дэмжлэгийн хүснэгтүүдийг шинэчлэх хэрэгтэй. Энэ нь SAP OSS Тэмдэглэгээнүүд 15023 болон 45619-д тайлбарлагдсан байгаа. Үгүй бол энэ асуултыг SAP суулгалтын явцад орхиж болно.

Note: Хэрэв танд MNLS хэрэггүй бол хүснэгт TCPDB-г шалгаж эхлүүлэлт хийгдээгүй бол эхлүүлэх шаардлага хэвээр байсаар байх болно. Дэлгэрэнгүй мэдээллийг SAP тэмдэглэгээ 0015023 болон 0045619-с үзнэ үү.

10.7.12 Суулгалтын дараах алхмууд

10.7.12.1 SAP R/3-ийн лиценз түлхүүрийг хүснэ

Та өөрийн SAP R/3 лиценз түлхүүрийг хүсэх хэрэгтэй. Суулгалтын үед суулгагдсан түр зуурын лиценз нь зөвхөн дөрвөн долоо хоног хүчинтэй байдаг болохоор ингэх хэрэгтэй юм. Эхлээд тоног төхөөрөмжийн түлхүүрийг авах хэрэгтэй. idsadm хэрэглэгчээр нэвтэрч saplicense тушаалыг дуудна:

# /sapmnt/IDS/exe/saplicense -get

saplicense тушаалыг параметрүүдгүй дуудах нь тохируулгуудын жагсаалтыг үзүүлдэг. Лицензийн түлхүүрийг авсныхаа дараа үүнийг дараах тушаалыг ашиглан суулгаж болно:

# /sapmnt/IDS/exe/saplicense -install

Тэгээд та дараах утгуудыг оруулах шаардлагатай болно:

SAP SYSTEM ID   = SID, 3 chars
CUSTOMER KEY    = hardware key, 11 chars
INSTALLATION NO = installation, 10 digits
EXPIRATION DATE = yyyymmdd, usually "99991231"
LICENSE KEY     = license key, 24 chars

10.7.12.2 Хэрэглэгчдийг үүсгэх

Клиент 000 дотор хэрэглэгч үүсгэнэ (зарим ажлуудын хувьд клиент 000 дотор хийхийг шаарддаг, гэхдээ sap* болон ddic хэрэглэгчдээс өөр хэрэглэгчээр). Хэрэглэгчийн нэрийн хувьд бид wartung (эсвэл Англиар service) гэж ихэвчлэн сонгодог. Шаардлагатай хувийн тохиргоонууд нь sap_new болон sap_all юм. Аюулгүй байдлыг нэмэлтээр хангаж бүх клиентүүд доторх анхдагч хэрэглэгчдийн нууц үгсийг өөрчлөх хэрэгтэй (эдгээр хэрэглэгчдэд sap* болон ddic орно).

10.7.12.3 Тээвэрлэлтийн систем, хувийн тохиргоо, үйлдлийн горимууд гэх мэтийг тохируулах

ddic болон sap* хэрэглэгчээс өөр клиент 000 дотор доор дурдсаныг хамгийн багадаа хийх хэрэгтэй:

Ажил Шилжүүлгэ
Тээвэрлэлтийн системийг тохируулна, өөрөөр хэлбэл Тусдаа ажиллах Тээвэрлэлтийн Домэйн маягаар STMS
Системийн хувьд хувийн тохиргоог үүсгэнэ / засварлана RZ10
Үйлдлийн горимууд болон тохиолдлуудыг арчилна RZ04

Эдгээр болон бусад бүх суулгалтын дараах алхмууд нь SAP-г суулгах заавруудад дэлгэрэнгүй тайлбарлагдсан байгаа.

10.7.12.4 initsid.sap (initIDS.sap) файлыг засварлана

/oracle/IDS/dbs/initIDS.sap файл SAP-ийн нөөц хувийн тохиргоог агуулдаг. Энд ашиглагдах соронзон хальсны хэмжээ, шахалтын төрөл гэх зэргийг тодорхойлох хэрэгтэй. sapdba / brbackup тушаалаар үүнийг ажиллуулахын тулд бид дараах утгуудыг өөрчилсөн:

compress = hardware
archive_function = copy_delete_save
cpio_flags = "-ov --format=newc --block-size=128 --quiet"
cpio_in_flags = "-iuv --block-size=128 --quiet"
tape_size = 38000M
tape_address = /dev/nsa0
tape_address_rew = /dev/sa0

Тайлбарууд:

compress: Бидний ашиглах соронзон хальс бол HP DLT1 бөгөөд энэ нь тоног төхөөрөмжийн шахалтыг хийдэг.

archive_function: Энэ нь Oracle-ийн архив бүртгэлүүдийг хадгалах анхдагч үйлдлийг тодорхойлдог: шинэ бүртгэлийн файлууд нь соронзон хальсанд хадгалагдаж аль хэдийн хадгалагдсан бүртгэлийн файлууд нь дахин хадгалагдаж дараа нь устгагддаг. Хэрэв танд мэдээллийн баазыг сэргээх хэрэг байгаа бөгөөд аль нэг архивын соронзон хальс муудсан бол энэ нь их олон асуудлаас сэргийлэх юм.

cpio_flags: Анхдагч нь блокийн хэмжээг 5120 байт болгож тохируулдаг -B тохируулгыг ашиглах явдал юм. DLT соронзон хальснуудын хувьд HP нь хамгийн багаар бодоход 32 K блокийн хэмжээтэй байхыг зөвлөдөг, тийм болохоор бид 64 K-д зориулж --block-size=128 тохируулгыг ашигласан. Бидэнд 65535-с их inode дугаарууд байгаа болохоор --format=newc тохируулга хэрэгтэй. Сүүлийн тохируулга --quiet нь хэрэгтэй бөгөөд тэгэхгүй бол cpio тушаал хадгалсан блокуудын тоог гаргасны дараа brbackup тушаал гомдоллох болно.

cpio_in_flags: Соронзон хальснаас өгөгдлийг буцааж дуудахад тугнууд хэрэгтэй. Хэлбэршилт автоматаар танигддаг.

tape_size: Энэ нь соронзон хальсны түүхий хадгалалтын багтаамжийг ихэвчлэн өгдөг. Аюулгүй байдлын үүднээс (бид тоног төхөөрөмжийн шахалтыг ашиглаж байгаа) уг утга нь жинхэнэ утгаас хамаагүй бага байна.

tape_address: cpio тушаалд ашиглагдах дахин буцаагддаггүй төхөөрөмж байна.

tape_address_rew: cpio тушаалд ашиглагдах буцаагдаж болох төхөөрөмж байна.

10.7.12.5 Суулгалтын дараах тохиргооны асуудлууд

Суулгалтын дараа дараах SAP параметрүүдийг тааруулах хэрэгтэй (IDES 46B, 1 GB санах ойд зориулсан жишээнүүд):

Нэр Утга
ztta/roll_extension 250000000
abap/heap_area_dia 300000000
abap/heap_area_nondia 400000000
em/initial_size_MB 256
em/blocksize_kB 1024
ipc/shm_psize_40 70000000

SAP Тэмдэглэгээ 0013026:

Нэр Утга
ztta/dynpro_area 2500000

SAP Тэмдэглэгээ 0157246:

Нэр Утга
rdisp/ROLL_MAXFS 16000
rdisp/PG_MAXFS 30000

Note: Дээрх параметрүүдтэй 1 гигабайт санах ойтой систем дээр санах ойн иймэрхүү хэрэглээг олж харж болох юм:

Mem: 547M Active, 305M Inact, 109M Wired, 40M Cache, 112M Buf, 3492K Free

10.7.13 Суулгалтын үеийн асуудлууд

10.7.13.1 Асуудлыг засварласны дараа R3SETUP-г дахин эхлүүлнэ

R3SETUP тушаал алдаа гарвал зогсдог. Хэрэв та харгалзах бүртгэлийн файлуудыг үзэж алдааг зассан бол R3SETUP тушаалыг дахин эхлүүлэх хэрэгтэй. Ингэхийн тулд R3SETUP-ийн гомдоллосон сүүлийн алхамд зориулж ихэвчлэн REPEAT-ийг тохируулга болгон сонгоно.

R3SETUP-г дахин эхлүүлэхийн тулд түүнийг ердөө л харгалзах R3S файлтай нь эхлүүлнэ, 4.6B-ийн хувьд:

# ./R3SETUP -f CENTRDB.R3S

эсвэл 4.6C-ийн хувьд

# ./R3SETUP -f CENTRAL.R3S

байх бөгөөд алдаа CENTRAL.R3S юм уу эсвэл DATABASE.R3S файлд гарснаас үл хамаарах юм.

Note: Зарим алхмууд дээр R3SETUP тушаал нь мэдээллийн бааз болон SAP процессууд нь эхлээд ажиллаж байгаа гэж үздэг (тэдгээр нь аль хэдийн гүйцэтгэсэн алхмууд юм). Алдаанууд гарахад, жишээ нь мэдээллийн баазыг эхлүүлж болохгүй байвал алдаануудыг засварласны дараа R3SETUP-г дахин эхлүүлэхээсээ өмнө та мэдээллийн бааз болон SAP-ийг гараараа эхлүүлэх хэрэгтэй.

Oracle сонсогч хэрэв (жишээ нь системийг шаардлагаар дахин ачаалснаас болоод) зогссон бол түүнийг бас (orasid хэрэглэгчээр umask 0; lsnrctl start тушаалаар) дахин эхлүүлэхээ битгий мартаарай.

10.7.13.2 R3SETUP-ийн үе дэх OSUSERSIDADM_IND_ORA

Хэрэв R3SETUP энэ үе дээр гомдоллож байвал тэр үед R3SETUP-ийн ашиглагдсан загвар файлыг засварлах хэрэгтэй (CENTRDB.R3S (4.6B) эсвэл CENTRAL.R3S эсвэл DATABASE.R3S (4.6C)). [OSUSERSIDADM_IND_ORA]-г олох юм уу эсвэл зөвхөн STATUS=ERROR оруулгыг хайж дараах утгуудыг засварлах хэрэгтэй:

HOME=/home/sidadm (was empty)
STATUS=OK (had status ERROR)
       

Дараа нь та R3SETUP-г дахин эхлүүлж болно.

10.7.13.3 R3SETUP-ийн үе дэх OSUSERDBSID_IND_ORA

Магадгүй R3SETUP тушаал бас энэ үед гомдоллох байх. Энд байгаа алдаа нь OSUSERSIDADM_IND_ORA үе дэх алдаатай төстэй юм. Тэр үед R3SETUP-ийн ашиглагдсан загвар файлыг засварлах хэрэгтэй (CENTRDB.R3S (4.6B) эсвэл CENTRAL.R3S эсвэл DATABASE.R3S (4.6C)). [OSUSERDBSID_IND_ORA]-г олох юм уу эсвэл зөвхөн STATUS=ERROR оруулгыг хайж тэр хэсэг дэх дараах утгыг засварлах хэрэгтэй:

STATUS=OK

Дараа нь R3SETUP-г дахин эхлүүлнэ.

10.7.13.4 Oracle-ийн суулгалтын үе дэх “oraview.vrf FILE NOT FOUND

Та суулгалтыг эхлүүлэхээсээ өмнө Oracle On-Line Text Viewer сонголтыг болиулаагүй байна. Энэ тохируулга нь Линукс дээр байдаггүй ч гэсэн суулгагдахаар тэмдэглэгдсэн байдаг. Oracle суулгалтын цэсэн дотор энэ бүтээгдэхүүнийг сонгосноо болиулаад суулгалтыг дахин эхлүүлэх хэрэгтэй.

10.7.13.5 R3SETUP, RFC эсвэл SAPgui Эхлэлийн үе дэх “TEXTENV_INVALID

Хэрэв энэ алдаа гарсан бол зөв локал байхгүй байна. SAP тэмдэглэгээ 0171356 нь суулгахад шаардлагатай RPM-үүдийг жагсаасан байдаг (өөрөөр хэлбэл RedHat 6.1-т зориулсан saplocales-1.0-3, saposcheck-1.0-1). Та R3SETUP тушаал гомдоллох бүрт бүх хамааралтай алдаануудыг хаяж харгалзах STATUS тохируулгыг ERROR гэдгээс OK болгон (CENTRDB.R3S файлд) тохируулж R3SETUP-г дахин эхлүүлсэн бол SAP систем нь зөв тохируулагдахгүй бөгөөд хэдий системийг эхлүүлж болох ч гэсэн та дараа нь системд SAPgui програмаар холбогдож чадахгүй болно. Линуксийн хуучин SAPgui-аар холбогдохыг оролдоход дараах мэдэгдлүүдийг өгсөн:

Sat May 5 14:23:14 2001
*** ERROR => no valid userarea given [trgmsgo. 0401]
Sat May 5 14:23:22 2001
*** ERROR => ERROR NR 24 occured [trgmsgi. 0410]
*** ERROR => Error when generating text environment. [trgmsgi. 0435]
*** ERROR => function failed [trgmsgi. 0447]
*** ERROR => no socket operation allowed [trxio.c 3363]
Speicherzugriffsfehler

Энэ ажиллагаа нь SAP R/3-ийн локалыг зөв зааж өгч чадахгүй байдал болон бас өөрийгөө зөв тохируулж чадахгүй (зарим мэдээллийн баазын хүснэгтүүдэд оруулгууд байхгүй) байдлаас болдог. SAP уруу холбогдож чаддаг байхын тулд DEFAULT.PFL файлд дараах оруулгуудыг нэмнэ (Тэмдэглэгээ 0043288-г үзнэ үү):

abap/set_etct_env_at_new_mode = 0
install/collate/active = 0
rscp/TCP0B = TCP0B

SAP системийг дахин эхлүүлнэ. Улстай холбоотой хэлний тохиргоонууд хүссэнээр ажиллахгүй байсан ч гэсэн одоо та систем уруу холбогдож чадна. Улсын тохиргоонуудыг зөв болгосны (зөв локалыг зааж өгсний) дараа эдгээр оруулгуудыг DEFAULT.PFL файлаас арилгаж SAP системийг дахин эхлүүлж болно.

10.7.13.6 ORA-00001

Энэ алдаа нь FreeBSD дээрх Oracle 8.1.7 дээр зөвхөн гардаг. Үүний шалтгаан нь Oracle мэдээллийн бааз өөрийгээ зөв эхлүүлж чадахгүй, систем дээр семафорууд болон хуваалцсан санах ойг үлдээн сүйрдэг явдал юм. Мэдээллийн баазыг эхлүүлэх дараагийн оролдлого тэгээд ORA-00001 алдааг буцаадаг.

ipcs -a тушаалаар тэдгээрийг олж ipcrm тушаалаар устгах хэрэгтэй.

10.7.13.7 ORA-00445 (Арын процесс PMON эхлээгүй)

Энэ алдаа нь Oracle 8.1.7 дээр гардаг. Энэ алдаа нь мэдээллийн бааз prdadm хэрэглэгчээр ердийн startsap скриптээр (жишээ нь startsap_majestix_00) эхлүүлэгдсэн бол гардаг.

Боломжит тойрон гарах зам нь oraprd хэрэглэгчээр svrmgrl тушаалын тусламжтай мэдээллийн баазыг эхлүүлэх явдал юм:

% svrmgrl
SVRMGR> connect internal;
SVRMGR> startup;
SVRMGR> exit

10.7.13.8 ORA-12546 (Сонсогчийг зөв зөвшөөрлүүдтэй эхлүүлэх)

oraids хэрэглэгчээр Oracle сонсогчийг дараах тушаалаар эхлүүлнэ:

# umask 0; lsnrctl start

Ингэхгүй бол сокетууд нь зөв зөвшөөрлүүдгүйн улмаас та ORA-12546 алдаа харж болох юм. SAP тэмдэглэгээ 0072984-г үзнэ үү.

10.7.13.9 ORA-27102 (Out of Memory буюу санах ой хүрэлцэхгүй)

MAXDSIZ болон DFLDSIZ тохируулгуудын хувьд 1 GB-с (1024x1024x1024) их хэмжээтэй утгуудыг ашиглахаар оролдох үед энэ алдаа гарсан. Мөн “Linux Error 12: Cannot allocate memory” буюу санах ойг хуваарилж чадахгүй байна гэсэн алдааг бид бас авсан.

10.7.13.10 R3SETUP-ийн үе дэх [DIPGNTAB_IND_IND]

Ерөнхийдөө SAP тэмдэглэгээ 0130581-г үзнэ үү (R3SETUP алхам DIPGNTAB төгссөн). IDES-тэй холбоотой суулгалтын үед ямар нэг шалтгаанаас болоод суулгах процесс зөв SAP системийн нэр “IDS”-г ашиглалгүй хоосон мөр ""-г ашигладаг. Замууд нь динамикаар SID-г (энэ тохиолдолд IDS) ашиглан үүсгэгддэг учраас энэ нь сангуудад хандах үед зарим нэг жижиг асуудлуудад хүргэдэг. Доор дурдсан уруу хандахын оронд:

/usr/sap/IDS/SYS/...
/usr/sap/IDS/DVMGS00

дараах замуудыг ашигласан:

/usr/sap//SYS/...
/usr/sap/D00

Суулгалтыг үргэлжлүүлэхийн тулд бид холбоос болон нэмэлт сан үүсгэсэн:

# pwd
/compat/linux/usr/sap
# ls -l
total 4
drwxr-xr-x 3  idsadm sapsys 512 May 5 11:20 D00
drwxr-x--x 5  idsadm sapsys 512 May 5 11:35 IDS
lrwxr-xr-x 1  root   sapsys 7 May 5 11:35 SYS -> IDS/SYS
drwxrwxr-x 2  idsadm sapsys 512 May 5 13:00 tmp
drwxrwxr-x 11 idsadm sapsys 512 May 4 14:20 trans

SAP тэмдэглэгээнүүд (0029227 болон 0008401) үүнийг тайлбарладгийг бид бас олсон юм. Бид эдгээр асуудлуудын алийг ч SAP 4.6C суулгалтаас олж хараагүй.

10.7.13.11 R3SETUP-ийн үе дэх [RFCRSWBOINI_IND_IND]

SAP 4.6C-г суулгаж байхад энэ алдаа нь суулгалтын эхэн үед гарсан өөр алдаанаас болж гарсан алдаа байсан. Энэ тохиолдолд та харгалзах бүртгэлийн файлуудыг үзэж жинхэнэ асуудлыг засварлах хэрэгтэй.

Бүртгэлийн файлуудыг үзсэний дараа хэрэв энэ алдаа нь харин зөв бол (SAP тэмдэглэгээнүүдийг шалгана уу) зөрчсөн алхмын STATUS тохируулгыг ERROR гэдгээс OK уруу (файл CENTRDB.R3S) болгож тохируулан R3SETUP-г дахин эхлүүлж болно. Суулгалтын дараа та шилжүүлгэ SE38-аас тайлан RSWBOINS-г ажиллуулах хэрэгтэй. RFCRSWBOINI болон RFCRADDBDIF үеүүдийн тухай нэмэлт мэдээллийг SAP тэмдэглэгээ 0162266-с үзнэ үү.

10.7.13.12 R3SETUP-ийн үе дэх [RFCRADDBDIF_IND_IND]

Энд ижил хязгаарлалтууд ашиглагдана: бүртгэлийн файлуудыг үзэж энэ алдаа нь урьдны өөр асуудлуудаас болсон эсэхийг шалгана.

Хэрэв та SAP тэмдэглэгээ 0162266 хамаарч байгааг баталбал зөрчсөн алхмын STATUS тохируулгыг ERROR гэдгээс OK уруу (файл CENTRDB.R3S) болгож тохируулан R3SETUP-г дахин эхлүүлэх хэрэгтэй. Суулгалтын дараа та шилжүүлгэ SE38-аас тайлан RADDBDIF-г ажиллуулах хэрэгтэй.

10.7.13.13 sigaction sig31: File size limit exceeded буюу файлын хэмжээний хязгаар илүүдсэн

Энэ алдаа нь SAP-ийн процессууд disp+work-г эхлүүлэх үед гардаг. Хэрэв SAPstartsap скриптээр эхлүүлэхэд дэд процессууд нь дараа нь эхлүүлэгдэх бөгөөд эдгээр нь бусад бүх SAP процессуудыг эхлүүлэх бохир ажлыг хийж салдаг. Үүний үр дүнд скрипт нь өөрөө ямар нэг зүйл буруу болохыг анзаардаггүй.

SAP-ийн процессууд зөв эхэлсэн эсэхийг шалгахын тулд ps ax | grep SID тушаалаар процессийн төлөвийг үзэх хэрэгтэй. Энэ нь танд Oracle болон SAP-ийн бүх процессуудын жагсаалтыг харуулдаг. Хэрэв зарим процессууд байхгүй юм уу эсвэл та SAP систем уруу холбогдож чадахгүй байвал /usr/sap/SID/DVEBMGSnr/work/ санд байх харгалзах бүртгэлийн файлуудыг үзэх хэрэгтэй. Үзэх файлууд нь dev_ms болон dev_disp юм.

Oracle болон SAP-ийн ашигласан хуваалцсан санах ойн хэмжээ цөмийн тохиргооны файлд тааруулснаас илүү гарвал энд дохио 31 гарах бөгөөд илүү том утгыг ашиглаж энэ асуудлыг шийдэж болно:

# larger value for 46C production systems:
options SHMMAXPGS=393216
# smaller value sufficient for 46B:
#options SHMMAXPGS=262144

10.7.13.14 saposcol тушаалын эхлэл амжилтгүй болсон

saposcol програмд (хувилбар 4.6D) зарим асуудлууд байдаг. SAP систем нь системийн ажиллагааны тухай өгөгдлийг цуглуулахын тулд saposcol-г ашигладаг. Энэ програм нь SAP системийг ашиглахад хэрэггүй болохоор энэ асуудлыг жижиг гэж тооцож болох юм. Хуучин хувилбарууд (4.6B) нь ажилладаг боловч бүх өгөгдлийг цуглуулдаггүй (олон дуудлагууд нь 0-г буцаах болно, жишээ нь CPU-ийн хэрэглээний хувьд).

Энэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.

FreeBSD-ийн талаар <questions@FreeBSD.org> хаягтай холбоо барихаасаа өмнө баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал <doc@FreeBSD.org> хаягаар цахим захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт байвал <admin@mnbsd.org> хаягаар цахим захидал явуулна уу.