FreeBSD-г суулгахад шаардагдах хамгийн бага тохиргоо нь FreeBSD-н хувилбар болон төхөөрөмжийн төрлөөс их хамаарна.
Хамгийн бага шаардагдах тохиргоог FreeBSD-н вэб хуудасны Хувилбарын мэдээлэл гэсэн хуудсан дотор суулгацын мэдээлэл хэсэгт харж болно. Эдгээр мэдээллийн ерөнхий дүгнэсэн мэдээллийг энэ хэсэгт та унших болно. FreeBSD-г суулгах аргаасаа хамаараад танд уян диск юм уу эсвэл CDROM төхөөрөмж, зарим тохиолдолд сүлжээний адаптер хэрэг болох болно. Энэ тухай Section 2.3.7 хэсэгт дурьдсан буй.
FreeBSD/i386 болон FreeBSD/pc98 хоёр хоёулаа 486 юм уу эсвэл түүнээс дээш илүү төрлийн процессор шаарддаг бөгөөд хамгийн багадаа 24 MB RAM буюу шуурхай санах ой хэрэглэдэг. Танд хамгийн бага хэмжээгээр суулгахын тулд ядаж 150 MB дискний сул хэмжээ хэрэгтэй.
Note: Хуучны тохиргоонд бол, ихэнх тохиолдолд, их хэмжээний санах ой ба дискний хэмжээ нь хурдан процессороос илүү хэрэгтэй байдаг.
FreeBSD/alpha-г суулгахын тулд танд дэмжигдсэн төхөөрөмжүүд (Section 2.2.2 хэсэгт харж болно) болон FreeBSD-д зориулсан диск байх хэрэгтэй. Одоогоор дискээ өөр үйлдлийн системтэй хамтарч хэрэглэж болохгүй. Энэ диск нь SCSI хянагч уруу холбогдсон байх ёстой бөгөөд тохируулах програмын төрөл нь SRM байх ёстой юм уу эсвэл IDE дискнээс ачаалагдаж болдог SRM гэж танигдаж болдог IDE диск байх хэрэгтэй.
Таны системд SRM програмын консол байх шаардлагатай. Зарим тохиолдолд AlphaBIOS (эсвэл ARC) төрлөөс SRM төрлийн хооронд хоёр тийшээгээ сэлгэж сольж болдог. Бусад тохиолдолд тухайн төхөөрөмжийг үйлдвэрлэдэг газрын вэб хуудаснаас шаардлагатай таниулах програмуудыг нь татаж авах нь зүйтэй.
Note: Alpha-д зориулсан дэмжлэг FreeBSD 7.0-с эхлээд байхгүй болсон. FreeBSD 6.X серийн хувилбарууд нь энэ архитектурт зориулсан дэмжлэгийг агуулсан сүүлийн хувилбарууд юм.
FreeBSD/amd64-г ажиллуулах боломжтой хоёр ангиллын процессор байдаг. Эхнийх нь AMD Athlon™64, AMD Athlon64-FX, AMD Opteron™ эсвэл түүнээс дээш төрлийн процессоруудыг агуулсан AMD64 процессорууд юм.
FreeBSD/amd64-ийг ашигладаг хоёр дахь ангиллын процессоруудад Intel® EM64T архитектурыг ашигладаг процессорууд ордог. Эдгээр процессоруудын жишээнд Intel Core™ 2 Duo, Quad, болон Extreme процессорын гэр бүлийнхэн ба Intel Xeon™ 3000, 5000, болон 7000 дарааллын процессоруудыг дурдаж болно.
Хэрэв таны машин nVidia nForce3 Pro-150 дээр үндэслэсэн бол та BIOS-н тохируулга дээр IO APIC сонголтыг хорих ёстой. Хэрэв танд ингэх сонголт байхгүй бол ACPI-г оронд нь хорих хэрэгтэй. Pro-150 төрлийн бичил схемд алдаа байдаг бөгөөд одоогоор тэр алдаа засагдаагүй байгаа билээ.
FreeBSD/sparc64-г суулгахын тулд түүний дэмждэг төхөөрөмжүүдийг нь хангасан байх ёстой (Section 2.2.2 хэсэгт харна уу).
Танд FreeBSD/sparc64-д зориулсан диск тусад нь байх хэрэгтэй. Одоогоор диск дээр өөр төрлийн системүүдийг давхар суулгах боломж үгүй.
Дэмждэг төхөөрөмжүүдийг FreeBSD-н хувилбар бүрийн Hardware Notes буюу төхөөрөмжийн мэдээлэл хэсэгт жагсаасан байдаг. Энэ мэдээлэл нь голдуу HARDWARE.TXT нэрээр суулгацын CDROM юм уу FTP-н хамгийн дээд сан дотор эсвэл sysinstall програмын documentation буюу баримт цэсэнд байрласан байдаг билээ. Энэ нь тухайн төрлийн архитектур бүрт ямар ямар төхөөрөмжүүд танигдаж болохыг FreeBSD-н хувилбар бүрт зориулж жагсаасан байдаг. Төрөл бүрийн хувилбар болон архитектурт зориулсан жагсаалтын бас нэг хуулбарыг FreeBSD-н вэб хуудасны Release Information буюу хувилбарын мэдээлэл хуудаснаас олж болно.
Энэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.
FreeBSD-ийн талаар <questions@FreeBSD.org> хаягтай
холбоо барихаасаа өмнө баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал <doc@FreeBSD.org> хаягаар цахим
захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт
байвал <admin@mnbsd.org>
хаягаар цахим захидал явуулна уу.