Энэ хэсэгт FreeBSD-г хэрхэн онцгой тохиолдолд суулгах талаар өгүүлэх болно.
Энэ төрлийн суулгацыг FreeBSD-г суулгаж байгаа машин нь дэлгэцгүй юм уу тэр байтугай дэлгэцийн залгуургүй байдаг учраас “headless install буюу толгойгүй суулгац” гэж нэрлэдэг. Яаж ингэж болдог юм бол? гэж та гайхаж байвал, serial console буюу цуваа консол хэрэглэснээр ийм суулгац хийж болдог. Цуваа консолоор өөр машиныг дэлгэц болон гар болгож ашиглаж болдог. Үүнийг гүйцэтгэхийн тулд Section 2.3.7 дээр заасан зааврын дагуу суулгац уян дискийг бэлдэх хэрэгтэй.
Энэ уян дискийг өөрчилж цуваа консолоос эхлэн ачаалахын тулд дараах алхмуудыг биелүүлэх хэрэгтэй:
Эхлэн ачаалагч уян дискнүүдийг цуваа консол уруу холбогдохыг зөвшөөрөх
Хэрэв та урьд нь уян дискнээс эхлэн ачаалж байсан бол, FreeBSD нь ердийн энгийн суулгацын горимоор эхлэн ачаалах болно. Гэхдээ бид нар суулгацаа цуваа холболт уруу орж эхлүүлэх ёстой билээ. Ингэхийн тулд FreeBSD уруу boot.flp дискийг mount(8) тушаал ашиглаж таниулж холбох хэрэгтэй.
# mount /dev/fd0 /mnt
Одоо та уян дискээ таниулж холбосон болохоор /mnt сан уруу орох хэрэгтэй:
# cd /mnt
Энд одоо цуваа консолоос хэрхэн эхлэн ачаалах тохируулга эхэлж байна. Та эхлээд boot.config нэртэй файл үүсгээд тэрэн дотроо /boot/loader -h гэж бичих хэрэгтэй. Ингэснээр та цуваа консолоос эхлэн ачаалах болно гэж тохируулж байна.
# echo "/boot/loader -h" > boot.config
Ингээд та уян дискээ зөв тохируулчихсан учраас таниулсан дискээ umount(8) тушаалаар буцааж салгах хэрэгтэй:
# cd / # umount /mnt
Одоо та уян дискээ дискний төхөөрөмжөөс авч болно.
Null-modem кабелиар холбох
Та одоо хоёр машинаа null-modem кабелиар холбох хэрэгтэй. Уг хоёр машины цуваа холболтын залгууранд нь тус тусад нь залгах хэрэгтэй. Ердийн цуваа залгуур энэ тохиолдолд ажилладаггүй бөгөөд дундаа сэлгэж залгагдсан null-modem залгуур танд хэрэгтэй.
Суулгац эхлүүлэх гэж шинээр ачаалах
Одоо суулгацаа эхлүүлэх цаг боллоо. boot.flp дискээ толгойгүй машиндаа хийгээд асаах хэрэгтэй.
Толгойгүй машин уруугаа холбогдох
Та одоо тэр машин уруугаа cu(1) тушаал хэрэглэж холбогдох хэрэгтэй:
# cu -l /dev/cuad0
Ингээд л боллоо! Та одоо нөгөө толгойгүй машинаа cu тушаалын хэсгээр удирдах боломжтой боллоо. Энэ хэсэгт таныг kern1.flp дискээ хийхийг шаардах бөгөөд дараа нь ямар төрлийн терминал хэрэглэхийг асуух болно. Тэр үед нь FreeBSD color console буюу өнгөт консол гэдгийг сонгоод цааш нь суулгацаа үргэлжлүүлээрэй!
Энэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.
FreeBSD-ийн талаар <questions@FreeBSD.org> хаягтай
холбоо барихаасаа өмнө баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал <doc@FreeBSD.org> хаягаар цахим
захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт
байвал <admin@mnbsd.org>
хаягаар цахим захидал явуулна уу.