FreeBSD нь тодорхой хөтөч урьдчилан суулгагдсан байдаггүй. Харин портын цуглуулгын www сан суулгахад бэлэн олон хөтчүүдийг агуулдаг. Танд бүгдийг эмхэтгэх хугацаа байхгүй бол (энэ нь зарим тохиолдолд маш их хугацаа шаардаж болно) тэдгээрийн олонхи нь багц хэлбэрээр байдаг.
KDE болон GNOME нь HTML хөтчүүдээр хангадаг. Эдгээр бүрэн гүйцэд ширээний програмуудыг хэрхэн суулгаж тохируулах талаар дэлгэрэнгүй мэдээллийг Section 5.7-с лавлана уу.
Хэрэв та хөнгөн чанарын хөтчүүдийг хайж байгаа бол портын цуглуулгаас www/dillo2, www/links, эсвэл www/w3m зэргүүдийг судалж үзэх хэрэгтэй.
Энэ хэсэг эдгээр програмуудыг авч үзэх болно:
Програмын нэр | Шаардлагатай эх үүсвэрүүд | Портоос суулгах | Гол хамаарлууд |
---|---|---|---|
Firefox | дунд зэрэг | хүнд | Gtk+ |
Opera | бага | хөнгөн | FreeBSD болон Линуксийн хувилбарууд байдаг. Линуксийн хувилбар нь Линуксийн хоёртын нийцтэй байдал болон linux-openmotif-с хамаардаг. |
Konqueror | дунд зэрэг | хүнд | KDE сангууд |
Firefox нь FreeBSD рүү бүрэн порт хийгдсэн орчин үеийн, чөлөөтэй, нээлттэй эхийн тогтвортой хөтөч юм. Энэ нь стандартыг хангасан HTML үзүүлэх хэсэг, tab нээж ажиллах боломж, popup хаалт, өргөтгөлүүд, сайжруулсан аюулгүй байдал зэрэг олон боломжуудтай. Firefox нь Mozilla-ийн код дээр суурилжээ.
Firefox нь Mozilla-ийн код дээр суурилсан дараагийн үеийн хөтөч юм. Mozilla нь хөтөч, захидлын клиент, чалчих клиент зэрэг олон програмуудыг багтаасан бүрэн гүйцэд програмуудын цуглуулга юм. Firefox нь зөвхөн хөтөч бөгөөд энэ нь түүнийг илүү жижиг, хурдан болгодог байна.
Доор дурдсаныг бичин багцыг суулгана:
# pkg_add -r firefox
Энэ нь Firefox 2.X-ийг суулгах бөгөөд та хэрэв Firefox 3.X-ийг ашиглахыг хүсэж байвал доорхийг ажиллуулаарай:
# pkg_add -r firefox3
Эх кодоос эмхэтгэхийг та илүүд үзэж байгаа бол портын цуглуулгыг бас ашиглаж болох юм:
# cd /usr/ports/www/firefox # make install clean
Firefox 3.X-ийн хувьд өмнөх тушаал дээрх firefox-ийг firefox3-аар солиорой.
Note: Энэ хэсэгт болон дараагийнхад бид таныг Firefox-г аль хэдийн суулгасан гэж тооцох болно.
FreeBSD Сан нь Sun Microsystems компанитай Java Runtime Environment (JRE™) буюу Жавагийн Ажиллах үеийн орчин болон Java Development Kit (JDK™) буюу Жавагийн Хөгжүүлэх хэрэгслийн хоёртын файлуудыг түгээх лицензтэй байдаг. FreeBSD-д зориулсан хоёртын багцууд нь FreeBSD Сан вэб сайтад байдаг.
Firefox-д Java™ дэмжлэгийг нэмэхийн тулд та java/javavmwrapper портыг суулгах хэрэгтэй. Дараа нь http://www.freebsdfoundation.org/downloads/java.shtml хаягаас Diablo JRE багцыг татан авч pkg_add(1) тушаалаар суулгах хэрэгтэй.
Өөрийн хөтчийг эхлүүлж байрлал оруулдаг мөрөнд about:plugins гэж бичин Enter дарна. Суулгагдсан залгаасуудын талаар хуудас үзүүлэгдэх бөгөөд Java залгаас тэнд одоо байх ёстой. Хэрэв тийм биш бол хэрэглэгч бүр дараах тушаалыг ажиллуулах шаардлагатай:
% ln -s /usr/local/diablo-jre1.6.0/plugin/i386/ns7/libjavaplugin_oji.so \ $HOME/.mozilla/plugins/
Хэрэв та Diablo JDK багцыг суулгасан бол:
% ln -s /usr/local/diablo-jdk1.6.0/jre/plugin/i386/ns7/libjavaplugin_oji.so \ $HOME/.mozilla/plugins/
Дараа нь өөрийн хөтчийг дахин дуудна.
Macromedia® Flash™ залгаас нь FreeBSD-д байдаггүй. Гэхдээ залгаасын Линукс хувилбарыг ажиллуулах програм хангамжийн давхарга (гүйцэтгэл хялбаршуулагч) байдаг. Энэ хялбаршуулагч нь бас Adobe® Acrobat® залгаас, RealPlayer® залгаас болон өөр олныг дэмждэг.
Таны ашиглаж байгаа FreeBSD-ийн хувилбараас хамаараад төрөл бүрийн алхмууд шаардлагатай:
FreeBSD 7.X-ийн хувьд
www/nspluginwrapper порт суулгана. Уг порт нь emulators/linux_base-fc4 портыг шаардах бөгөөд энэ нь том порт юм.
Дараагийн алхам нь www/linux-flashplugin9 портыг суулгах явдал юм. Энэ нь Flash 9.X-ийг суулгана. Энэ хувилбар нь FreeBSD 7.X дээр зөв ажилладаг.
Note: FreeBSD 7.1-RELEASE-с хуучин FreeBSD дээр та www/linux-flashplugin7-г суулгаж доорх linprocfs(5) хэсгийг алгасах хэрэгтэй.
FreeBSD 8.X-ийн хувьд
www/nspluginwrapper порт суулгана. Уг порт нь emulators/linux_base-f10 портыг шаардах бөгөөд энэ нь том порт юм.
Дараагийн алхам нь www/linux-f10-flashplugin10 портыг суулгах явдал юм. Энэ нь Flash 10.X-ийг суулгана. Энэ хувилбар нь FreeBSD 8.X дээр зөв ажилладаг.
Энэ хувилбар нь дараах холбоосыг үүсгэхийг шаарддаг:
# ln -s /usr/local/lib/npapi/linux-f10-flashplugin/libflashplayer.so \ /usr/local/lib/browser_plugins/
Таны ажиллуулж байгаа FreeBSD-ийн хувилбарт таарсан зөв Flash порт суулгагдсаны дараа залгаасыг хэрэглэгч бүрийн хувьд nspluginwrapper тушаал ашиглан суулгах шаардлагатай:
% nspluginwrapper -v -a -i
Хэрэв Flash хүүхэлдэйг тоглуулахыг хүсвэл Linux®-ийн процесс файлын систем linprocfs(5)-ийг /usr/compat/linux/proc руу холбосон байх шаардлагатай. Үүнийг дараах тушаалыг ашиглан хийж болно:
# mount -t linprocfs linproc /usr/compat/linux/proc
Үүнийг ачаалах үед автоматжуулан /etc/fstab файлд тохирох мөрийг нэмэн хийж өгч болно:
linproc /usr/compat/linux/proc linprocfs rw 0 0
Тэгээд өөрийн хөтчийг эхлүүлж байрлал оруулдаг мөрөнд about:plugins гэж бичин Enter дарна. Байгаа бүх залгаасуудтай жагсаалт гарч ирэх ёстой.
Swfdec нь Flash анимацыг задалж амилуулах сан юм. Swfdec-Mozilla нь SWF файлуудыг тоглуулахын тулд Swfdec санг ашигладаг бөгөөд Firefox хөтчид зориулагдсан залгаас юм. Энэ нь хүчтэй хөгжүүлэлтийн доор оршсон хэвээр байгаа болно.
Хэрэв та бүтээж чадахгүй эсвэл хүсэхгүй байгаа бол сүлжээнээс багцыг суулгаж болно:
# pkg_add -r swfdec-plugin
Хэрэв багц байхгүй бол та үүнийг портын цуглуулгаас бүтээн суулгаж болно:
# cd /usr/ports/www/swfdec-plugin # make install clean
Дараа нь энэ залгаасыг идэвхжүүлэхийн тулд өөрийн хөтчийг дахин ажиллуулаарай.
Opera нь өргөн боломжуудтай стандартад нийцсэн хөтөч юм. Энэ нь өөртөө бүтээгдсэн захидал болон мэдээ уншигч, IRC клиент, RSS/Atom уншигч болон өөр олон боломжуудыг агуулдаг. Эдгээрээс гадна Opera нь харьцангуй хөнгөн бөгөөд маш хурдан юм. Энэ нь хоёр хэлбэрээр байдаг нь: “эх” FreeBSD хувилбар болон Линуксийн эмуляц дээр ажилладаг хувилбар юм.
Opera-ийн FreeBSD хувилбараар вэб үзэхийн тулд багцыг суулгана:
# pkg_add -r opera
Зарим нэг FTP сайтуудад бүх багцууд байдаггүй боловч портын цуглуулгыг ашиглан доор дурдсаныг бичин Opera-г авч болно:
# cd /usr/ports/www/opera # make install clean
Opera-ийн Линукс хувилбарыг суулгахын тулд дээрх жишээний opera гэсний оронд linux-opera гэж солих хэрэгтэй. Adobe Acrobat Reader® зэрэг зөвхөн Линуксд байдаг залгаасуудын хэрэглээг шаардах тохиолдолд Линуксийн хувилбар нь ашигтай байдаг. Бусад талаараа FreeBSD болон Линуксийн хувилбарууд нь ажиллагааны хувьд адилхан байдаг.
Konqueror нь KDE-ийн нэг хэсэг боловч үүнийг KDE-ийн гадна талд x11/kdebase3-ийг суулган бас ашиглаж болох юм. Konqueror ердийн нэг хөтчөөс илүү бөгөөд файлын менежер болон мультимедиа үзүүлэгч болж чаддаг.
Konqueror нь бас залгаасуудын олонлогтой ирдэг бөгөөд эдгээрийг misc/konq-plugins сангаас суулгах боломжтой байдаг.
Konqueror бас Flash-г дэмждэг бөгөөд Konqueror дээр Flash-ийн дэмжлэгтэй болох талаар “Хэрхэн Хийх” заавар нь http://freebsd.kde.org/howtos/konqueror-flash.php хаягт байдаг.
Энэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.
FreeBSD-ийн талаар <questions@FreeBSD.org> хаягтай
холбоо барихаасаа өмнө баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал <doc@FreeBSD.org> хаягаар цахим
захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт
байвал <admin@mnbsd.org>
хаягаар цахим захидал явуулна уу.