11.3 Гол Тохиргоо

Системийн тохиргооны мэдээлэл /etc/rc.conf дотор байдаг. Энэ файл нь өргөн хүрээний, зарчмын хувьд системийг эхлэх үед системийг тохируулахад ашиглагддаг тохиргооны мэдээллүүдээс тогтоно. Үүний нэр нь шууд утгыг тодорхойлно; энэ нь rc* файлуудад зориулсан тохиргооны мэдээлэл юм.

Администратор /etc/defaults/rc.conf-ийн анхдагч утгуудыг rc.conf файлд өөрчилж оруулах хэрэгтэй. Анхдагчуудын файл /etc уруу хуулагдах ёсгүй - энэ нь жишээ биш анхдагч утгуудыг агуулдаг. Бүх системийн холбогдолтой өөрчлөлтүүд rc.conf файлд өөрт нь хийгдэх ёстой.

Удирдлагын нэмэлт ачааллыг байнга бага байлгахын тулд сайт дагуух тохиргоог системийн тусгайлсан тохиргооноос тусгаарлах хэд хэдэн стратеги кластер хийгдсэн програмуудад байж болох юм. Сайтын дагуух тохиргоог /etc/rc.conf.site зэрэг өөр файлд байрлуулж дараа нь энэ файлыг зөвхөн системийн тусгайлсан мэдээллийг агуулдаг /etc/rc.conf-д оруулахыг зөвлөдөг.

rc.conf нь sh(1)-ээр уншигддаг болохоор үүнийг хийхэд амархан байна. Жишээ нь:

Дараа нь rc.conf.site файл систем болгонд rsync эсвэл адил програмаар түгээгдэж болох бөгөөд харин rc.conf файл нь өөр өөр хэвээр байх болно.

sysinstall(8) эсвэл make world ашиглан системийг шинэчлэхэд rc.conf файлыг дарж бичихгүй, тэгэхээр системийн тохиргооны мэдээлэл хаягдахгүй.

Энэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.

FreeBSD-ийн талаар <questions@FreeBSD.org> хаягтай холбоо барихаасаа өмнө баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал <doc@FreeBSD.org> хаягаар цахим захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт байвал <admin@mnbsd.org> хаягаар цахим захидал явуулна уу.