Гурван гол нөөцлөх програм бол dump(8), tar(1) болон cpio(1) юм.
Уламжлалт UNIX® нөөцлөх програмууд нь dump ба restore юм. Тэдгээр нь файлын системүүдээр үүсгэгдсэн файлууд, холбоосууд болон сангуудын хийсвэр ойлголтуудын доор хөтчүүд дээр дискний блокуудын цуглуулга хэлбэрээр ажилладаг. Бусад нөөцлөх програмуудаас ялгаатай нь dump нь төхөөрөмж дээрх бүхэл файлын системийг нөөцөлдөг. Файлын системийн зөвхөн хэсгийг эсвэл нэгээс илүү файлын систем дагуу байрлах сангийн модыг энэ нь нөөцөлж чаддаггүй. dump нь файлууд болон сангуудыг соронзон хальс уруу бичдэггүй, харин файлууд болон сангуудаас тогтох түүхий өгөгдлийн блокуудыг бичдэг. Өгөгдлийг задлахад хэрэглэгдэхдээ restore нь анхдагчаар түр зуурын файлуудыг /tmp/ санд хадгалдаг. Хэрэв та жижиг хэмжээний /tmp сан бүхий нөөц сэргээх диск дээрээс ажиллаж байгаа бол сэргээлтийг амжилттай гүйцээхийн тулд илүү чөлөөтэй зайтай сан руу TMPDIR орчны хувьсагчийг зааж өгөх хэрэгтэй байж болох юм.
Note: Хэрэв та өөрийн root сандаа dump-г хэрэглэвэл та /home, /usr эсвэл бусад олон сангуудыг нөөцлөхгүй бөгөөд үүний учир бол эдгээр нь ихэвчлэн бусад файлын системүүдийн холбох цэгүүд буюу эсвэл тэдгээр файлын системүүд уруу заасан симболын холбоосууд байдаг.
dump нь өөрийн хөгжлийн эхний өдрүүд болох AT&T UNIX-ийн 6-р хувилбараас (1975 он орчим) үлдсэн кодтой байдаг. Анхдагч параметрүүд нь өнөөдөр байгаа өндөр нягтралтай (62,182 ftpi хүртэл) зөөвөрлөгчид биш 9 зам (6250 bpi) бүхий соронзон хальсанд тохирдог. Одоогийн соронзон хальсны хөтчүүдийн багтаамжийг хэрэглэхийн тулд эдгээр анхдагчуудыг тушаалын мөрөөс дарж өөрчлөх ёстой.
Мөн сүлжээгээр өөр компьютерт холбогдсон соронзон хальсны хөтөч уруу өгөгдлийг rdump болон rrestore тушаал ашиглан нөөцлөх боломжтой байдаг. Энэ хоёр програм нь алсын соронзон хальсны хөтчид хандахдаа rcmd(3) болон ruserok(3)-д тулгуурладаг. Тиймээс нөөцлөлтийг хийж байгаа хэрэглэгч алсын компьютерийн .rhosts файл дотор жагсаагдсан байх ёстой. rdump болон rrestore тушаалуудад өгөх нэмэлт өгөгдлүүд нь алсын компьютер дээр ашиглаж болохоор байх ёстой. komodo гэж нэрлэгдсэн Sun уруу холбогдсон Exabyte соронзон хальсны хөтөч уруу FreeBSD компьютераас rdump хийхдээ дараах тушаалыг ашиглана:
# /sbin/rdump 0dsbfu 54000 13000 126 komodo:/dev/nsa8 /dev/da0a 2>&1
Болгоомжлоорой: .rhosts танин нэвтрэлтийг зөвшөөрөх нь аюулгүй байдлын асуудлууд үүсгэдэг. Өөрийн нөхцөл байдлыг анхааралтай үнэлэх хэрэгтэй.
Мөн dump болон restore тушаалыг илүү аюулгүй загвараар ssh дээгүүр ашиглах бас боломжтой байдаг.
Example 18-1. ssh-ээр dump-г ашиглах нь
# /sbin/dump -0uan -f - /usr | gzip -2 | ssh -c blowfish \ targetuser@targetmachine.example.com dd of=/mybigfiles/dump-usr-l0.gz
Эсвэл dump-ийн дотор байдаг нэг арга болох RSH орчны хувьсагчийг тохируулан ашиглаж болно:
tar(1) нь бас AT&T UNIX-ийн 6-р хувилбараас (1975 он орчим) эхтэй. tar нь файлын системтэй хамт ажилладаг; энэ нь файлууд болон сангуудыг соронзон хальс уруу бичдэг. tar нь cpio(1)-д байдаг бүрэн хэмжээний тохируулгуудыг дэмждэггүй боловч энэ нь cpio-ийн хэрэглэдэг ховор тушаалын дамжуулах хоолойг шаарддаггүй.
FreeBSD 5.3 болон түүнээс хойшх хувилбарт GNU tar болон анхдагч bsdtar тушаалууд байдаг. GNU хувилбарыг gtar гэж ажиллуулж болдог. Энэ нь rdump-тай адил дүрмийг ашиглаж алсын төхөөрөмжүүдийг дэмждэг. komodo гэж нэрлэгдсэн Sun уруу холбогдсон Exabyte соронзон хальсны хөтөч уруу tar хийхдээ дараах тушаалыг ашиглана:
# /usr/bin/gtar cf komodo:/dev/nsa8 . 2>&1
Алсын соронзон хальсны хөтөч уруу өгөгдлийг илгээхдээ rsh болон дамжуулах хоолой ашиглан bsdtar тушаалаар үүнийг бас хийж болно.
# tar cf - . | rsh hostname dd of=tape-device obs=20b
Хэрэв та сүлжээгээр нөөцлөхийн аюулгүй байдалд санаа зовж байгаа бол rsh-ийн оронд ssh тушаалыг ашиглах хэрэгтэй.
cpio(1) нь соронзон зөөвөрлөгчид зориулагдсан UNIX-ийн анхны файл солилцох соронзон хальсны програм юм. cpio нь (бусад олон тохируулгуудын дотроос) байт солилцохыг хийх, хэд хэдэн төрлийн архивын хэлбэршүүлэлтүүдийг бичих болон өгөгдлийг өөр програм уруу хоолойгоор гаргах зэрэг тохируулгуудтай байдаг. Сүүлийн боломж нь cpio-г суулгацын зөөвөрлөгчийн хувьд сайн сонголт болгодог. cpio нь сангийн модоор хэрхэн явахаа мэддэггүй бөгөөд файлуудын жагсаалтыг stdin-ээс хангаж өгөх ёстой.
cpio нь сүлжээгээр нөөцлөхийг дэмждэггүй. Та дамжуулах хоолой болон rsh-ийг ашиглаж өгөгдлийг алсын соронзон хальсны хөтөч уруу илгээж болно.
# for f in directory_list; do find $f >> backup.list done # cpio -v -o --format=newc < backup.list | ssh user@host "cat > backup_device"
directory_list нь таны нөөцлөхийг хүссэн сангуудын жагсаалт бол user@host нь нөөцлөлтийг хийж байгаа хэрэглэгч/хостын нэрийн хослол бөгөөд backup_device нь нөөцлөлт хийгдэх төхөөрөмж (өөрөөр хэлбэл /dev/nsa0) юм.
pax(1) нь tar болон cpio тушаалын IEEE/POSIX®-ийн хариулт юм. Жил ирэх тутам tar болон cpio тушаалуудын төрөл бүрийн хувилбарууд нь хоорондоо мэдэгдэхүйц нийцгүй болж ирсэн юм. Тэдгээртэй тэмцэж бүр мөсөн стандартчилахын оронд POSIX нь архивын шинэ хэрэгсэл үүсгэсэн юм. pax нь өөрийн шинэ хэлбэршүүлэлтээс гадна cpio болон tar тушаалуудын төрөл бүрийн хэлбэршүүлэлтийн ихэнхийг уншиж бичихийг оролддог. Энэ тушаалын олонлог нь tar тушаалынхтай биш харин cpio тушаалынхтай илүү төстэй байдаг.
Amanda (Advanced Maryland Network Disk Archiver) нь нэг програм биш клиент/сервер програм юм. Amanda сервер нь ганц соронзон хальсны хөтөч уруу Amanda клиенттэй, Amanda сервер уруу сүлжээгээр холбогдсон дурын тооны компьютерийг нөөцлөх болно. Хэд хэдэн том дискнүүд бүхий сайтууд дээр байдаг нийтлэг асуудлууд нь өгөгдлийг соронзон хальс уруу нөөцлөхөд шаардагдах хугацаа нь уг үйлдлийн хувьд зориулагдсан хугацаанаас илүү гарах явдал юм. Amanda нь энэ асуудлыг шийддэг. Amanda нь хэд хэдэн файлын системүүдийг нэг зэрэг нөөцлөхдөө “holding disk буюу хүлээгдэх диск”ийг ашигладаг. Amanda нь “архивын олонлогууд” буюу Amanda-ийн тохиргооны файлд жагсаагдсан бүх файлын системүүдийн бүрэн нөөцлөлтүүдийг үүсгэхэд хэсэг хугацаанд хэрэглэгдсэн бүлэг соронзон хальснуудыг үүсгэдэг. “Архивын олонлогууд” нь бас файлын системүүдийн шөнө болгоны нэмэгдсэн (эсвэл ялгаатай) нөөцлөлтүүдийг агуулдаг. Эвдэрсэн файлын системийг сэргээх нь хамгийн сүүлийн бүрэн нөөцлөлт болон нэмэгдсэн нөөцлөлтүүдийг шаарддаг.
Тохиргооны файл нь нөөцлөлтүүд болон Amanda-ийн үүсгэдэг сүлжээний урсгалыг нарийн хянах боломжийг хангадаг. Amanda нь өгөгдлийг соронзон хальс уруу бичихийн тулд дээр дурдсан нөөцлөлтийн програмуудыг ашиглана. Amanda нь порт эсвэл багц хэлбэрээр байдаг бөгөөд анхдагчаар суулгагдаагүй байдаг.
“Юу ч хийхгүй байх” нь компьютерийн програм биш боловч энэ нь хамгийн их ашиглагддаг нөөцлөлтийн стратеги юм. Ямар ч эхний зардал байхгүй. Мөрдөх нөөцлөлтийн төлөвлөгөө байхгүй. Зүгээр л үгүй гэх хэрэгтэй. Хэрэв таны өгөгдөлд ямар нэг асуудал тохиолдвол шүд зуугаад л тэвчих хэрэгтэй!
Хэрэв таны цаг болон өгөгдөл нь тийм ч чухал биш эсвэл юу ч биш бол “Do nothing буюу юу ч хийхгүй байх” нь таны компьютерийн хувьд хамгийн тохиромжтой нөөцлөлтийн програм болох юм. Гэхдээ UNIX нь ашигтай хэрэгсэл юм, та зургаан сарын дотор үнэтэй файлуудын цуглуулгатай болж үүнийг мэдрэх болно.
“Юу ч хийхгүй байх” нь /usr/obj болон таны компьютераар яг үүсгэгдэж болох бусад сангийн моднуудын хувьд зөв нөөцлөх арга болдог. Үүний жишээ нь энэ гарын авлагын HTML эсвэл PostScript®-с тогтох хувилбарын файлууд байж болох юм. Эдгээр баримтын хэлбэршүүлэлтүүд нь SGML оролтын файлуудаас үүсгэгддэг. HTML эсвэл PostScript файлуудын нөөцлөлтийг үүсгэх нь шаардлагагүй юм. SGML файлууд нь байнга нөөцлөгддөг.
dump(8) Үе. Элизабет Д. Звики энд дурдагдсан бүх нөөцлөлтийн програмуудыг зовоосон тест хийсэн. Өөрийн бүх өгөгдөл болон UNIX файлын системүүдийн онцлогуудыг хадгалах цэвэр сонголт бол dump болсон байна. Элизабет маш их төрөл бүрийн ховор нөхцөлүүдийг (зарим нь тийм ч ховор биш) агуулсан файлын системүүдийг үүсгэж тэдгээр файлын системүүдийг нөөцлөн дараа нь сэргээж програм бүрийг тест хийсэн байна. Онцгой зүйлүүдэд цоорхойтой файлууд, хоосон блоктой болон цоорхойтой файлууд, сонин тэмдэгт бүхий нэрээс тогтсон файлууд, бичигдэх боломжгүй уншигдах боломжгүй файлууд, төхөөрөмжүүд, нөөцлөлтийн үед хэмжээгээ өөрчлөх файлууд, нөөцлөлтийн үед үүсгэгдэж/устгагдсан файлууд зэргийг дурдаж болох юм. Тэрээр үр дүнгээ 1991 оны 10 сард LISA дээр үзүүлсэн байна. Нөөцлөлт болон Архивын програмуудыг зовоох тест холбоосыг үзнэ үү.
Учирч болзошгүй гамшигт бэлтгэхийн тулд таны хийх ёстой дөрвөн үе шат байдаг.
Эхлээд өөрийн диск бүрийн bsdlabel (өөрөөр хэлбэл bsdlabel da0 | lpr), өөрийн файлын системийн хүснэгт (/etc/fstab) болон бүх ачаалалтын мэдэгдлүүдийг тус бүр хоёр хувь хэвлэх хэрэгтэй.
Дараа нь ачаалах болон уян дискнүүд (boot.flp болон fixit.flp) таны бүх төхөөрөмжүүдийг агуулсан эсэхийг тодорхойлно. Хамгийн хялбараар шалгах арга нь уян дискний хөтөчдөө ачаалах уян дискийг хийж дахин ачаалж ачаалалтын мэдэгдлүүдийг шалгах явдал юм. Хэрэв таны бүх төхөөрөмжүүд байгаад ажиллаж байвал гуравдугаар алхам уруу алгасаарай.
Эсрэг тохиолдолд та өөрийн бүх дискийг холбож таны соронзон хальсны хөтчид хандаж чадах цөм бүхий тусгайлсан хоёр ачаалагдах уян диск бэлдэх хэрэгтэй. Эдгээр уян дискнүүд нь fdisk, bsdlabel, newfs, mount болон таны ашигладаг програмуудыг агуулсан байх ёстой. Эдгээр програмууд нь статикаар холбогдсон байх ёстой. Хэрэв та dump-г ашигласан бол уян диск нь restore-г агуулсан байх ёстой.
Гуравдугаарт нөөц соронзон хальснуудыг байнга үүсгэж байх хэрэгтэй. Таны сүүлийн нөөцлөлтөөс хойш хийгдсэн өөрчлөлтүүд буцааж авагдах боломжгүйгээр алга болж болох юм. Нөөц соронзон хальснууд уруу хийж болзошгүй бичилтийг хамгаалах хэрэгтэй.
Дөрөвдүгээрт уян дискнүүд (boot.flp болон fixit.flp аль эсвэл хоёрдугаар үе дээр таны хийсэн тусгайлсан хоёр ачаалагдах уян дискнүүд.) болон нөөц соронзон хальснуудыг тест хийнэ. Процедурынхаа талаар тэмдэглэгээ хийх хэрэгтэй. Эдгээр тэмдэглэгээнүүдээ ачаалагдах уян дискнүүд, хэвлэсэн зүйл болон нөөц соронзон хальснуудтайгаа цуг хадгалах хэрэгтэй. Сэргээж байх үед таны анхаарал их сарнисан байж болох бөгөөд тэдгээр тэмдэглэгээнүүд чинь таныг өөрийн нөөц соронзон хальснуудаа устгахаас сэргийлэх болно (Яаж? tar xvf /dev/sa0 тушаалын оронд та санамсаргүйгээр tar cvf /dev/sa0 гэж бичээд өөрийн нөөц соронзон хальсыг дарж бичиж болох юм).
Аюулгүй байдлын нэмэгдэл арга хэмжээ болгож тухайг бүрт нь ачаалагдах уян дискнүүд болон нөөц соронзон хальс хоёрыг бэлдэж байх хэрэгтэй. Тус бүрийг нь тусад нь алсад өөр газар хадгалах хэрэгтэй. Тэр өөр газар нь яг тэр оффисийн байрны подвал байх ЁСГҮЙ. Дэлхийн Худалдааны Төвийн хэд хэдэн фирм үүнийг хэцүү замаар мэдэрсэн юм. Тэр өөр газар нь таны компьютерууд болон дискний хөтчүүдээс тусгаарлагдсан физикийн хувьд нэлээд зайтай газар байх ёстой.
Example 18-3. Ачаалагдах уян диск үүсгэх скрипт
#!/bin/sh # # create a restore floppy # # format the floppy # PATH=/bin:/sbin:/usr/sbin:/usr/bin fdformat -q fd0 if [ $? -ne 0 ] then echo "Bad floppy, please use a new one" exit 1 fi # place boot blocks on the floppy # bsdlabel -w -B /dev/fd0c fd1440 # # newfs the one and only partition # newfs -t 2 -u 18 -l 1 -c 40 -i 5120 -m 5 -o space /dev/fd0a # # mount the new floppy # mount /dev/fd0a /mnt # # create required directories # mkdir /mnt/dev mkdir /mnt/bin mkdir /mnt/sbin mkdir /mnt/etc mkdir /mnt/root mkdir /mnt/mnt # for the root partition mkdir /mnt/tmp mkdir /mnt/var # # populate the directories # if [ ! -x /sys/compile/MINI/kernel ] then cat << EOM The MINI kernel does not exist, please create one. Here is an example config file: # # MINI -- A kernel to get FreeBSD onto a disk. # machine "i386" cpu "I486_CPU" ident MINI maxusers 5 options INET # needed for _tcp _icmpstat _ipstat # _udpstat _tcpstat _udb options FFS #Berkeley Fast File System options FAT_CURSOR #block cursor in syscons or pccons options SCSI_DELAY=15 #Be pessimistic about Joe SCSI device options NCONS=2 #1 virtual consoles options USERCONFIG #Allow user configuration with -c XXX config kernel root on da0 swap on da0 and da1 dumps on da0 device isa0 device pci0 device fdc0 at isa? port "IO_FD1" bio irq 6 drq 2 vector fdintr device fd0 at fdc0 drive 0 device ncr0 device scbus0 device sc0 at isa? port "IO_KBD" tty irq 1 vector scintr device npx0 at isa? port "IO_NPX" irq 13 vector npxintr device da0 device da1 device da2 device sa0 pseudo-device loop # required by INET pseudo-device gzip # Exec gzipped a.out's EOM exit 1 fi cp -f /sys/compile/MINI/kernel /mnt gzip -c -best /sbin/init > /mnt/sbin/init gzip -c -best /sbin/fsck > /mnt/sbin/fsck gzip -c -best /sbin/mount > /mnt/sbin/mount gzip -c -best /sbin/halt > /mnt/sbin/halt gzip -c -best /sbin/restore > /mnt/sbin/restore gzip -c -best /bin/sh > /mnt/bin/sh gzip -c -best /bin/sync > /mnt/bin/sync cp /root/.profile /mnt/root chmod 500 /mnt/sbin/init chmod 555 /mnt/sbin/fsck /mnt/sbin/mount /mnt/sbin/halt chmod 555 /mnt/bin/sh /mnt/bin/sync chmod 6555 /mnt/sbin/restore # # create minimum file system table # cat > /mnt/etc/fstab <<EOM /dev/fd0a / ufs rw 1 1 EOM # # create minimum passwd file # cat > /mnt/etc/passwd <<EOM root:*:0:0:Charlie &:/root:/bin/sh EOM cat > /mnt/etc/master.passwd <<EOM root::0:0::0:0:Charlie &:/root:/bin/sh EOM chmod 600 /mnt/etc/master.passwd chmod 644 /mnt/etc/passwd /usr/sbin/pwd_mkdb -d/mnt/etc /mnt/etc/master.passwd # # umount the floppy and inform the user # /sbin/umount /mnt echo "The floppy has been unmounted and is now ready."
Түлхүүр асуулт бол: таны тоног төхөөрөмж амьд гарч чадсан уу? Байнгын нөөцлөлт хийж байсан болохоор програм хангамжийн талаар та санаа зовох хэрэггүй юм.
Хэрэв тоног төхөөрөмж эвдэрсэн бол компьютерийг ашиглахаасаа өмнө эвдэрсэн хэсгүүдийг солих шаардлагатай.
Хэрэв таны тоног төхөөрөмж зүгээр байгаа бол уян дискнүүдээ шалгаарай. Хэрэв та тусгайлан өөрчилсөн ачаалах уян диск ашиглаж байгаа бол ганц хэрэглэгчийн горим уруу ачаалах хэрэгтэй (boot: хүлээх мөрөн дээр -s гэж бичнэ). Дараагийн хэсгийг алгасаарай.
Хэрэв та boot.flp болон fixit.flp уян дискнүүдийг ашиглаж байгаа бол цааш нь уншаарай. boot.flp уян дискээ эхний уян дискний хөтөчдөө хийгээд компьютераа ачаалах хэрэгтэй. Эхний суулгах цэс дэлгэц дээр гарах болно. Fixit--Repair mode with CDROM or floppy. тохируулгыг сонгоно. fixit.flp-г асуухад нь хийнэ. Танд хэрэгтэй restore болон бусад програмууд /mnt2/rescue санд байрлана (5.2 хувилбараас хуучин FreeBSD-ийн хувьд /mnt2/stand).
Файлын систем бүрийг тус тусад нь сэргээнэ.
Өөрийн эхний дискний root хуваалтыг mount (өөрөөр хэлбэл mount /dev/da0a /mnt) хийхийг оролдоорой. Хэрэв bsdlabel эвдэрсэн бол bsdlabel тушаалыг ашиглан дискийг дахин хувааж таны хэвлэж хадгалсан шошготой адил тааруулж хаяглах хэрэгтэй. newfs тушаал ашиглан файлын системүүдийг дахин үүсгэнэ. Уян дискний root хуваалтыг унших-бичихээр дахин холбох хэрэгтэй (mount -u -o rw /mnt). Энэ файлын системийн хувьд өгөгдлийг сэргээхийн тулд өөрийн нөөцлөх програм болон соронзон хальснуудыг ашиглана (өөрөөр хэлбэл restore vrf /dev/sa0). Файлын системийг салгана (өөрөөр хэлбэл umount /mnt). Эвдэрсэн файлын систем бүрийн хувьд давтана.
Таны систем ажилласны дараа өөрийн өгөгдлийг шинэ соронзон хальс уруу нөөцлөх хэрэгтэй. Сүйрэл эсвэл өгөгдлийн алдагдалд хүргэсэн тэр явдал дахин болж болох юм. Одоо зарцуулсан нэг цаг таныг зовлонд учрахаас хожим аварч болох юм.
Энэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.
FreeBSD-ийн талаар <questions@FreeBSD.org> хаягтай
холбоо барихаасаа өмнө баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал <doc@FreeBSD.org> хаягаар цахим
захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт
байвал <admin@mnbsd.org>
хаягаар цахим захидал явуулна уу.