Нэргүй CVS (эсвэл өөрөөр anoncvs гэгддэг) нь алсын CVS архивтай синхрончлол хийгдэхэд зориулагдсан FreeBSD-тэй цуг багцлагдсан CVS хэрэгслүүдийн үзүүлдэг боломж юм. Мөн FreeBSD-ийн хэрэглэгчдэд ямар нэгэн зөвшөөрлүүдгүйгээр зөвхөн унших эрхтэй CVS үйлдлүүдийг FreeBSD төслийн албан ёсны anoncvs серверүүдийн аль нэг дээр хийх боломжийг олгодог. Ашиглахын тулд CVSROOT орчны хувьсагчийг тохирох anoncvs сервер руу зааж cvs login тушаалд бүгдийн мэддэг “anoncvs” нууц үгийг өгч дараа нь cvs(1) тушаал ашиглан локал архивт хандаж байгаа шигээр хандана.
Note: cvs login тушаал нь CVS серверт өөрийгээ таниулан нэвтрэхэд хэрэглэгдсэн нууц үгсийг таны HOME санд .cvspass файлд хадгалдаг.Хэрэв энэ файл байхгүй бол таныг cvs login тушаалыг эхний удаа ашиглахаар оролдоход алдаа гарч болох юм. Ердөө л хоосон .cvspass файл үүсгээд нэвтрэхийг оролдоорой.
CVSup болон anoncvs үйлчилгээнүүд нь хоюул үндсэндээ адил үүргийг гүйцэтгэдэг гэж бас хэлж болох боловч синхрончлол хийх аргуудын хэрэглэгчийн сонголтод нөлөөлж болох төрөл бүрийн сул болон давуу талуудтай байдаг. Товчхондоо CVSup нь өөрийн сүлжээний эх үүсвэрүүдийн хэрэглээндээ илүү үр ашигтай бөгөөд техникийн хувьд хамгийн ухаалаг нь боловч ажиллагаа ихтэй байдаг. CVSup-г ашиглахын тулд эхүүдийг авч эхлэхээсээ өмнө тусгай клиентийг эхлээд суулгаж тохируулсан байх ёстой бөгөөд зөвхөн дараа нь нэлээн том хэмжээтэй хэсгүүдээр CVSup нь цуглуулгуудыг дууддаг.
Харин Anoncvs-г нэг файлаас авахуулаад тусгай програм (ls эсвэл grep гэх зэрэг) хүртэлх бүгдийг CVS модулийн нэрээр нь шалгахад ашиглаж болно. Мэдээж anoncvs нь CVS архив дээрх зөвхөн уншигдах үйлдлүүдэд бас сайн болохоор хэрэв та FreeBSD төслийн хэсгүүдтэй хуваалцсан нэг архив дахь локал хөгжүүлэлтийг дэмжих зорилготой байгаа бол CVSup нь таны цорын ганц сонголт байх юм.
Ердөө л CVSROOT орчны хувьсагчийг FreeBSD төслийн anoncvs серверүүдийн аль нэг уруу зааснаар cvs(1)-ийг нэргүй CVS архив ашиглахаар тохируулах юм. Биднийг энэ баримтыг бичиж байх үед дараах серверүүд байгааг дурдав:
Франц: :pserver:anoncvs@anoncvs.fr.FreeBSD.org:/home/ncvs (pserver (нууц үг “anoncvs”), ssh (нууц үггүй))
Япон: :pserver:anoncvs@anoncvs.jp.FreeBSD.org:/home/ncvs (cvs login тушаалыг ашиглаж асуух үед нь “anoncvs” нууц үгийг оруулна.)
Тайвань: :pserver:anoncvs@anoncvs.tw.FreeBSD.org:/home/ncvs (pserver (cvs login тушаалыг ашиглаж асуух үед нь дурын нууц үг оруулна), ssh (нууц үггүй))
SSH2 HostKey: 1024 02:ed:1b:17:d6:97:2b:58:5e:5c:e2:da:3b:89:88:26 /etc/ssh/ssh_host_rsa_key.pub SSH2 HostKey: 1024 e8:3b:29:7b:ca:9f:ac:e9:45:cb:c8:17:ae:9b:eb:55 /etc/ssh/ssh_host_dsa_key.pub
АНУ: freebsdanoncvs@anoncvs.FreeBSD.org:/home/ncvs (зөвхөн ssh - нууц үггүй)
SSH HostKey: 1024 a1:e7:46:de:fb:56:ef:05:bc:73:aa:91:09:da:f7:f4 root@sanmateo.ecn.purdue.edu SSH2 HostKey: 1024 52:02:38:1a:2f:a8:71:d3:f5:83:93:8d:aa:00:6f:65 ssh_host_dsa_key.pub
АНУ: anoncvs@anoncvs1.FreeBSD.org:/home/ncvs (зөвхөн ssh2 - нууц үггүй)
SSH2 HostKey: 2048 53:1f:15:a3:72:5c:43:f6:44:0e:6a:e9:bb:f8:01:62 /etc/ssh/ssh_host_dsa_key.pub
CVS нь FreeBSD-ийн хэзээ нэгэн цагт байсан (эсвэл
зарим тохиолдолд ирээдүйд байх) эхүүдийн бараг л
дурын хувилбарыг “check out” буюу шалгаж авах
боломжийг олгодог болохоор та cvs(1)-ийн
залруулалт (-r
) туг болон түүнд
зориулагдсан зарим зөвшөөрөгдөх ямар утгууд
FreeBSD төслийн архивт байдгийг мэддэг байх
хэрэгтэй.
Залруулалтын хаягууд болон салбарын хаягууд гэсэн хоёр төрлийн хаяг байдаг. Залруулалтын хаяг нь тухайн залруулалтыг заадаг. Үүний утга нь өдрөөс өдөрт ижил хэвээр байна. Нөгөө талаас салбарын хаяг нь ямар ч үед хөгжүүлэлтийн өгөгдсөн шугам дахь хамгийн сүүлийн залруулалтыг заадаг. Салбарын хаяг нь тухайн нэг залруулалтыг заадаггүй болохоор үүний маргаашийн утга нь өнөөдрийнхөөс өөр байж болох юм.
Section A.7 нь хэрэглэгчдийн сонирхож болох залруулалтуудын хаягуудыг агуулдаг. Дахин хэлэхэд портын цуглуулга нь хөгжүүлэлтийн олон салбаргүй учир эдгээрийн аль нь ч портын цуглуулгын хувьд зөв биш юм.
Та салбарын хаягийг заах юм бол тэр
хөгжүүлэлтийн шугам дахь файлуудын сүүлийн
хувилбаруудыг хүлээн авах болно. Хэрэв та ямар
нэг өнгөрсөн хувилбарыг хүлээн авахыг хүсэж
байгаа бол -D date
тугаар огноог
заан тэгж хийж болно. Илүү дэлгэрэнгүйг cvs(1) гарын
авлагын хуудаснаас үзнэ үү.
Ямар нэг юм хийхээсээ өмнө cvs(1)-ийн гарын авлагын хуудсыг нэг бүрчлэн уншихыг зөвлөдөг хэдий ч нэргүй CVS-ийг хэрхэн ашиглахыг харуулж байгаа зарим жишээнүүдийг энд үзүүлэв:
Example A-1. -CURRENT-с ямар нэгэн зүйл шалгаж авах нь (ls(1)):
% setenv CVSROOT :pserver:anoncvs@anoncvs.tw.FreeBSD.org:/home/ncvs
% cvs login
Хүлээх мөрөн дээр дурын үгийг “нууц үг” болгон ашиглаарай.
% cvs co ls
Example A-2. src/ модыг шалгаж авахын тулд SSH-г ашиглах нь:
% cvs -d freebsdanoncvs@anoncvs.FreeBSD.org:/home/ncvs co src The authenticity of host 'anoncvs.freebsd.org (128.46.156.46)' can't be established. DSA key fingerprint is 52:02:38:1a:2f:a8:71:d3:f5:83:93:8d:aa:00:6f:65. Are you sure you want to continue connecting (yes/no)? yes Warning: Permanently added 'anoncvs.freebsd.org' (DSA) to the list of known hosts.
Example A-3. 6-STABLE салбар дахь ls(1)-ийн хувилбарыг шалгаж авах нь:
% setenv CVSROOT :pserver:anoncvs@anoncvs.tw.FreeBSD.org:/home/ncvs
% cvs login
Хүлээх мөрөн дээр дурын үгийг “нууц үг” болгон ашиглаарай.
% cvs co -rRELENG_6 ls
Дараах нэмэлт эх үүсвэрүүд нь CVS-ийг сурахад тус болж болох юм:
Калифорнийн Политехникийн Их Сургуулийн CVS заавар.
CVS гэр, CVS-ийн хөгжүүлэлт болон дэмжлэгийн нийгэм.
CVSweb нь FreeBSD төслийн CVS-д зориулсан вэб интерфэйс юм.
Энэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.
FreeBSD-ийн талаар <questions@FreeBSD.org> хаягтай
холбоо барихаасаа өмнө баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал <doc@FreeBSD.org> хаягаар цахим
захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт
байвал <admin@mnbsd.org>
хаягаар цахим захидал явуулна уу.