Та яаж ч сайн төлөвлөсөн байлаа гэсэн заримдаа систем таны бодсоноор ажилладагүй. Хэрэв танд swap зай илүү хэрэгцээтэйг мэдвэл та үүнийг амархнаар нэмж болно. Та гурван аргаар swap зайг ихэсгэж болно: шинэ хатуу диск нэмэх, NFS-ийн тусламжтай swap идэвхжүүлэх болон байгаа хуваалт дээр swap файл үүсгэж ихэсгэж болно.
Swap зайг хэрхэн шифрлэх, ямар тохируулгууд байгаа болон яагаад хийх ёстой талаар гарын авлагын Section 18.17 хуудсанд хандана уу.
Мэдээж swap нэмэх хамгийн шилдэг арга нь энэ боломжийг шалтаг болгон ашиглаж өөр хатуу диск нэмэх явдал юм. Ер нь та үргэлж өөр хатуу диск ашиглаж болно л доо. Хэрэв та ингэх бол өөрийн swap-аа хэрхэн хамгийн шилдгээр зохион байгуулж болох талаар дурдсан зарим зөвлөгөөнүүдийн тухай Гарын авлагын Section 11.2 дахь swap зайн хэлэлцүүлгээс дахин уншаарай.
NFS-ийн тусламжтай swap хийхийг зөвхөн swap хийх локал хатуу диск танд байхгүй үед л зөвлөдөг; NFS swap хийх нь байгаа сүлжээний хурдаар хязгаарлагддаг бөгөөд NFS серверт нэмэлт ачаалал үзүүлдэг.
Та swap файл болгон ашиглахаар заасан хэмжээтэй файлыг үүсгэж болно. Энд байгаа жишээн дээр бид /usr/swap0 гэсэн нэртэй 64MB файлыг ашиглана. Мэдээж та хүссэн ямар ч нэрээ ашиглаж болно.
Example 11-1. Swap файл FreeBSD дээр үүсгэх нь
Таны цөмийн тохиргоонд санах ойн дискний драйвер (md(4)) орсон эсэхийг шалгаарай. Энэ нь GENERIC цөмд анхдагчаар орсон байдаг.
device md # Memory "disks"
Swap файл (/usr/swap0) үүсгэнэ:
# dd if=/dev/zero of=/usr/swap0 bs=1024k count=64
Зөв зөвшөөрлүүдийг (/usr/swap0-д) нээж тохируулна:
# chmod 0600 /usr/swap0
/etc/rc.conf-д swap файлыг идэвхжүүлнэ:
swapfile="/usr/swap0" # Set to name of swapfile if aux swapfile desired.
Машиныг дахин эхлүүлнэ эсвэл swap файлыг шууд идэвхжүүлэхийн тулд дараах тушаалыг ажиллуулна:
# mdconfig -a -t vnode -f /usr/swap0 -u 0 && swapon /dev/md0
Энэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.
FreeBSD-ийн талаар <questions@FreeBSD.org> хаягтай
холбоо барихаасаа өмнө баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал <doc@FreeBSD.org> хаягаар цахим
захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт
байвал <admin@mnbsd.org>
хаягаар цахим захидал явуулна уу.